TV8

Responsive image

Говь нутгийн марафон амжилттай боллоо

2015-07-06

“Тал нутгийн марафон-2015” амжилттай болж өндөрлөлөө. Өнгөрсөн 6-р сарын 28-наас 7-р сарын 4-ний өдрүүдэд говь нутгаар авто машинаар 2225 км, гүйлтээр 225 км замыг туулсан ОУ-ын марафон гүйгчид өчигдөр тамирчдад шагналуудаа гардууллаа.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар гүйлгэх, аялал жуулчидыг татах, холбоогоо сурталчлах зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулсан “Говь-225 км” Олон улсын олон өдрийн марафон гүйлтийн тэмцээн 6-р сарын 27-оос 7-р сарын 5-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Нийт Монгол, БНСУ, Финлянд, Канад 4 улсын 44-н тамирчид 6 өдрийн турш УБ-Дундговь-Өмнөговь-Ёлын ам-Хонгорын элс-Баян заг-Онгийн хийд- Элсэн тасархай-УБ  маршрутаар авто машинаар 2225 км, гүйлтээр 225 км туулсан юм.

Олон улсын олон өдрийн марафон гүйлтэнд эрэгтэй тамирчдыг  Зэвсэгт хүчний-032-р ангийн дэд ахлагч, МХХМГХолбооны шигшээ багийн тамирчин
2015 оны 85 км-ийн Уулын жимийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Батжаргал, эмэгтэй тамирчдыг   “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний-314-р анги, ҮБТДС-ийн 4-р курсын оюутан, МХХМГХолбооны шигшээ багийн тамирчин, 100 км-ийн рекорд амжилтыг эзэмшигч, ОУХМ Бадамхатан нар тэргүүлсэн юм. Тус тэмцээнд Ази тивийн бүсийн захирал, Дэлхийн хэт холын марафон гүйлтийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Park Bok Jin, Kwangju хотын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Солонгос дахь хэт холын марафон гүйлтийн Gyunggi дахь салбарын захирал Song Kun Joung, Финлянд улсын Худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн дарга Hekki Ranta нар оролцлоо. Өөрийгөө ялан дийлсэн бүх тамирчиддаа болон холбооны ерөнхийлөгч Д.Доржпүрэв, удирдах зөвлөлийн гишүүддээ баярлаж талархсанаа илэрхийлье.

tv9.mn


 


Холбоотой мэдээ