TV8

Responsive image

АН-ын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг дэмжлээ

2015-07-07

 

АН-ын гүйцэтгэх зөвлөл МАН-ын сайд нарыг засгаас гаргах шийдвэрийг бүлгийн хуралдаан дээр танилцууллаа. АН-ын бүлгийн хурлаар МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг Шийдлийн засгийн газраас гаргах нь зүйтэй гэдгийг гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг АН-ын бүлгийн гишүүд 100 хувь дэмжиж хүлээн авчээ. Хэдийгээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг гадаад томилолттой эзгүй байх хойгуур танхимын гишүүдийг нь огцруулах асуудлыг хөндөж, шийдвэр гаргасан ч Ерөнхий сайд МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг дэмжиж хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг Ерөнхий сайд дагахаар болжээ.

АН МАН-тай хамтарсан нь эдийн засгийн хямралыг гаргах, нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг хамтаар шийдэж, шийдвэр гаргах байсан. Гэвч МАН-ын бүлэг УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжуудыг хэлэлцэхэд саад тушаа болж, өнгөрсөн хугацаанд халаа сэлгээг чухалчилж, ажил хийлгээгүй. Хэдийгээр наадмын өмнө буюу чухал цаг үед гүйцэтгэх зөвлөл засгийн газрын гишүүдийг огцруулах шийдвэр гаргаж байгаа нь нэг талаар сөрөг шүүмжлэл аваад байгаа ч нөгөө талаар ийм шийдвэр гаргахаас өөр гарц байгаагүй гэдгийг иргэд хэлж байна.

tv9.mn


Холбоотой мэдээ