TV8

Responsive image

МАН Шийдлийн засгийн газрыг бүхэлд нь огцруулах бичиг өргөн барина

2015-07-07

АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ын засгаас гаргах шийдвэр гаргасан. Харин МАН засгаас гарах уу, эс гарах уу гэдгээ бүлгийн хурал болоод удирдах зөвлөлийн хурлаар ярилцаж шийднэ. Ингэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ярилцаж, асуудлыг шийдэж байна.

МАН-ын бүлэг засгаас гарах эсэх асуудал нь улс төрийн шийдвэр учраас намын удирдах зөвлөл эцсийн шийдвэрийг гаргах ёстой гэж үзэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг Шийдлийн засгийн газраас зургаан сайд, долоон дэд сайдаа гаргах эсэхээ ярилцахын өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн бодлыг сонссон байна. Тодруулж хэлбэл, Ерөнхий сайд намынхаа шийдвэрийг дагана гэвэл МАН-ын бүлэг зургаан сайдаа огцруулахаас илүү засгийн газрын танхимыг бүхэлд нь огцруулах бичиг өргөн барихаар яригдаж байна.

Харин Шийдлийн засгийн газарт ажиллаж долоо орчим сарын нүүрийг үзээд байгаа танхимын сайд нар улс төрийн шийдвэрийг дагахаа илэрхийллээ.

tv9.mn


Холбоотой мэдээ