TV8

Responsive image

Хөдөлмөрийн Үндэсний Нам СХД-д намын хороо байгууллаа

2015-07-07

“Монгол хүний төлөө” гэсэн бодлого зорилт дэвшүүлээд байгаа Хөдөлмөрийн Үндэсний Нам намын анхан шатны нэгжүүдээ байгуулж эхэлжээ. Тус нам СХД-т намын хороогоо байгуулсан байна.

“Монгол  хүний төлөө” гэсэн уриалгыг дэвшүүлж, улс төрд шинэ хандлагыг дэвшүүлж байгаа Хөдөлмөрийн Үндэсний Нам СХД-т намын хороогоо байгууллаа. Ер нь сүүлийн үед улс төрийн намууд доод шатнаасаа эхлэн улс төржиж, намын дотоод ардчилал, үнэ цэнийг алдагдуулж байгаа. Гэхдээ Хөдөлмөрийн Үндэсний Намын хувьд бусад намуудаас ялгарч анхан шатнаасаа эхлэн намын дотоод ардчилал, үнэ цэнийг алдагдуулалгүй намын гишүүд дэмжигчдээ оролцуулсан хуралдааныг зохион байгуулж, удирдагч, тэргүүлэгчдийг сонгоно гэж байна.

Улс төрийн намын талаарх олон нийтийн ойлголт итгэл үнэмшлийг шинэчлэх, бодит ажил болгох боломжийг олох замаар Хөдөлмөрийн Үндэсний Нам үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. Тийм ч учраас аймаг, нийслэл, дүүрэг, хороодод анхан шатны байгууллагуудаа байгуулж эхэлсэн байна.

tv9.mn


Холбоотой мэдээ