TV8

Responsive image

Гарьдхүүгийн Баярсайхан сайдаас татгалзжээ

2015-07-07

МАН засгаас гарч, зургаан сайдын суудал сулрах нь нэгэнт тодорхой болж байна. Тэгвэл  дахин хуваарилалтаар  АН-аас сайд болох  хүмүүсийн нэр тодорхой болжээ. Тэрхүү жагсаалтын хамгийн эхэнд байгаа хүн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг хэмээн нам доторх эх сурвалжууд нь нэрлэж буй.

Түүний хувьд Их хуралд  хоёр дахь удаагаа  сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаанд УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга,  Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн  байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай гишүүн. Тус нам дахь нэр цэвэр хүмүүсийн нэг гээд онцлох давуу талууд бий. Ийм ч учраас Ардын Намыг муу ажилласан хэмээн хөөж гаргачихаад  оронд нь ажил хийж чадах тулхтай, нуруутай, туршлагатай гишүүдээ сайдаар томилох  АН-ын зорилгод Г.Баярсайхан гишүүн  100 хувь нийцэж буй тул жагсаалтын эхэнд  ийнхүү бичигдсэн бололтой. Харин нам дотроо  яригдаж буй өөрийг нь сайдад нэр  дэвшүүлэх, томилох зэрэг  саналаас  Г.Баярсайхан  гишүүн албан ёсоор татгалзсан гэсэн мэдээлэл дуулдав. Тэрээр намынхандаа хандаж “УИХ бол Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, бас хяналт тавьж ажиллах ёстой. Би Их хурлын гишүүний хувьд энэ л үүргээ биелүүлж ажиллая гэж бодож байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн  гэцгээж байна. Энэ үнэн бол тэрээр залуу хүний хувьд, улстөрчийн хувьд зөв шийдэл гаргаж, бас албан тушаал, эрх мэдлийн  “давхар дээл”-нээс татгалзаж чадсанаараа  бусад гишүүд, улстөрчдөд  үлгэр жишээ үзүүлээд зогсохгүй Их хурлын сонгуульд анх дэвшихдээ хэлсэн “Монголын улс төрд мод тарина” гэж амласандаа хүрэх нь ээ.

tv9.mn

 

 


Холбоотой мэдээ