TV8

Responsive image

Сумочдын долоодугаар сарын банзуке гарлаа

2015-07-07

Манай Сүмочид энэ удаагийн башёд түүхэнд байгаагүй өндөр эрэмбээр барилдах нь ээ. Учир нь энэ сарын чансаа гарахад хамгийн дээд 3 түрүүнд нийт 9 бөх байгаагаас 5 нь монгол бөхчүүд байна. Эдгээрээс японы мэргэжлийн сумо бөхийн түүхэнд дээд амжилтыг тогтоогоод байгаа Хакухо Даваажаргал, Харүмафүжи Бямбадорж, Какүрю Ананд дээд 3 зиндаанд багтаж байгаа бол, өнгөрсөн 2 сарын башёд гайхалтай сайн барилдаж шинэхэн озоки цол хүртээд байгаа Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, Секибаки Инчиножёо Инчинноров нар мөн тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж эхэллээ. Ингэснээр японы мэргэжлийн сумо бөх сонирхогчдын анхааралд монгол бөхчүүд орж байгаа бол, арлын японы сумочдоос Кисенасато, Котошогику, Точиозан нар эрэмбээрээ бичигдэж байна. Тэгвэл энэ сараас  Амгаа зааны хүү Сэйро Өнөболд анх удаагаа дээд зиндаанд хүч үзэхээр болсон нь монголчуудын хүч бяр японы сумо бөхийг ноёлж байгааг харууллаа.

tv9.mn


Холбоотой мэдээ