TV8

Responsive image

Саун, душ шалгалтанд бүдэрлээ

2015-07-08

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халуун ус, саун, бассейны 123 үйлчилгээний газарт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар сауны газруудад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эмийн сангүй стандартын шаардлага хангасан байранд үйл ажиллагаа явуулдаггүй халдваргүйжүүлэлт хийгдэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халуун усны 74, сауны 39, бассейны 10, нийт 123 үйлчилгээний газарт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар сауны газруудад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эмийн сангүй саунд ороход хориглох өвчний заалт, нэрийг ил тод бичиж байршуулаагүй, усан бассейны газруудад дотоодын хяналтын лабораторигүй, усан сангийн усыг шаардлагын хэмжээнд хүртэл халдваргүйжүүлдэггүй зэрэг  зөрчлүүд илэрсэн байна.

Халуун усны үйлчилгээний газруудын  30 хувьд нь агааржуулалт хангалтгүйгээс чийг ихтэй, хөгц мөөгөнцөр ургасан, ажиллагсдын 50 хувь нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг шаардлагын хэмжээнд хүртэл хийдэггүй нийтлэг зөрчил илэрчээ. Шалгалтын явцад нийтдээ 420 зөрчил илрүүлснээс 261 зөрчлийг газар дээр нь арилгуулж, акт 4, албан шаардлага 44, дүгнэлт 68-ыг үйлдэж холбогдох газруудад хүргүүлж, зөрчилтэй байсан ААНБ, албан тушаалтан, иргэнд нийтдээ 3.366.000 төгрөгийн шийтгэвэр ноогдуулсан байна.

tv9.mn


Холбоотой мэдээ