TV8

Responsive image

Буриад сурын харваа боллоо

2015-07-08

Төрийн их баяр наадам сурын харваагаар эхэллээ. Өчигдөр баяр наадам урианхай сурын харваагаар эхэлсэн бол, өнөөдөр буриад сурын харваагаар үргэлжилж байна.Буриад сурын харваанд хот, хөдөө орон нутгийн 160 гаруй харваачид онч сорин өрсөлдөж байна

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын харваа сурын алтан зурхайд эхэллээ. Урианхай сураар нээлтээ хийн эхэлсэн баяр наадмын харваанд эрэгтэй эмэгтэй 160 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Завхан аймгийн Тэс сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем интернейшнэл” ХХК-ний харваач Батхуягийн Хатансайхан 30 сумнаас 28 онож, 2-р байрыг Ховд аймгийн Дуут сумын харьяат Чулуунбат 27 сум онож, 3-р байранд Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат “Шинэ Налайх” багийн харваач Баастын Мөнхтөр 26 оноогоор тус тус тэргүүн 3 байранд бичигдсэн юм. Харваачид дундаас урианхай харвааны эрхийн мэргэн 1, дархан мэргэн 1, хошой мэргэн 6, улсын мэргэн 10 гаруй төрлөө. Энэ жилийн баяр наадмын урианхай сурын харваанд урианхай дархан мэргэн 1, хошой мэргэн 1, улсын мэргэн 7, спортын мастер, дэд мастер 60 гаруй оролцсон юм. Харин баяр наадмын үргэлжлэл буриад сурын харваагаар үргэлжилж байна. Буриад сурын харваанд 21 аймаг, 9 дүүрэг спорт холбоодоос 160 гаруй харваачид онч мэргэнээ сорин өрсөлдөж байна.

Буриад сурын харваанд хамгийн олон түрүү авсан мэргэнээр Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат “Алдар” спорт хорооны тамирчин Цэцэг мэргэн тодорч байна.Тэрбээр буриад сурын баяр наадамд 10 жил дараалан тэргүүлж байна.

Маргааш сурын алтан зурхайд хүүхдийн харваа эхэлнэ. Хүүхдийн харвааны дараагаар энэ сарын 10-ны өдөр үндэсний сурын харваа нээлтээ хийж эхлэх юм.

tv9.mn


Холбоотой мэдээ