TV8

Responsive image

Хөлбөмбөгийн талбайд бөхчүүд барилдлаа

2015-07-16

Нэг тэрбум 200 сая төгрөгөөр бүтсэн хиймэл зүлгийг тойрсон олон асуудал байсан. Байгалийн зүлгийг хуулж, хөлбөмбөгийн хиймэл зүлэг тавих нь бөхчүүдэд хэрхэн нөлөөлөх, цаашлаад хөлбөмбөгийн талбайд бөхчүүд барилдбал монгол ёс уламжлалд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуудлууд урган гарч ирээд байсан юм.

Хэдийгээр өнгө нэмээд сайхан харагдаж байгаа хэдий ч бид уламжлалаа бодвол бөхчүүдээ хөлбөмбөгийн ногоон зүлгэн дээр барилдуулж болмооргүй санагдана. Жуулчид гадныхан дэлхийд ганцхан байдаг монгол наадмыг үзэж сонирхохоор наадмын талбай, тэр дундаа Төв цэнгэлдэх хүрээлэнд ихээр ирдэг. Харин тэдний нүдэнд нөгөө дэлхийд алдартай наадмаараа бөхчүүдээ хөлбөмбөгийн талбайд зодоглуулж байгаа нь хэр оновчтой харагддаг юм бол доо... Цаашид төр, засгийн зүгээс “Монгол наадам” цогцолборыг бүтээн байгуулах тал дээр сэтгэл гаргах цаашлаад монгол гэсэн утгыг алдагдуулахгүй байх тал дээр анхааран ажиллах хэрэгтэй байгааг энэ цэнгэлдэхийн ногоон зүлэг тодоор харуулж байна.

tv9.mn


Холбоотой мэдээ