TV8

Responsive image

Хотын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2015-01-06

Монголын тэшүүрийн холбооны шинэ улирал эхлэж байна. Хотын аварга шалгаруулах тус тэмцээнд 6 байгууллагын 60 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна Монголын тэшүүрийн холбоо 2014 онд амжилт арвинтай байж олон тэмцээн уралдаанд ганцаарчилсан болоод багийн төрлүүдэд тамирчдаа орууллаа. Дээрх тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчид хувийн рекорд амжилтаа шинэчлэн тогтоож улсынхаа дээд амжилтыг эзэмшиж байгаа. Ирэх 2015 онд тамирчид Канадын Калгари хотноо зохион байгуулагдах ОУ-ын тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ ороод байна. Хотын аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээнд 6 байгууллагын 60 гаруй тамирчид 3 насны ангиллаар өрсөлдөж байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх хотын аваргын тэмцээний шилдгүүд тодорно. Уг тэмцээнээс шалгарсан тамирчид улсын аваргын тэмцээнд оролцох эрхээ гардан авна. Өнөөдрийн байдлаар Төв цэнгэлдэхийн тамирчин Биндэрьяа шинэ рекордыг тогтоолоо.Тамирчдыг тус тэмцээний дараагаар 1-р сарын 17-19-ний өдрүүдэд Эрдэнэт хотод улсын аварга шалгаруулах ээлжит тэмцээн хүлээж байна. Хотын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын рекорд амжилтыг эзэмшээд байгаа “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Дэлгэрмаа, Төв цэнгэлдэхийн тамирчин Зул, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ууганбаатар тэргүүтэй шилдгүүд оролцож байна. Эдгээр тамирчид өөрийн рекордоо шинэчлэх зорилтыг ирэх онд дэвшүүлэн уралдаан тэмцээнийнхээ салхийг хагаллаа.


Холбоотой мэдээ