TV8

Responsive image

Баянгол Фалконс” vs “Этүгэн СБЛ хүлэгүүд” – 75:58

2015-01-06 Эмэгтэйчүүдийн Үндэсний Супер Лиг 2 хоног завсарласны эцэст үргэлжлэн явагдлаа. Нэг ч хожигдолгүй лигийг тэргүүлж байсан “Этүгэн СБЛ Хүлэгүүд” баг энэ өдөр туршлагатай, хүчирхэг “Баянгол Фалконс” багтай учраа таарсан. “Фалконс”-чууд сүүлийн тоглолтондоо “ШУТИС Шаркс” багт Майжаргалын гайхалтай шидэлтээр хожигдоод байсан “Этүгэн СБЛ Хүлэгүүд” багийн хувьд хамгаалалт нь онцгой сайн болж, хамгаалалтаас довтолгооноо эхлүүлж байгаа. Энэ тоглолтонд тэдний энэ тактик амжилттай хэрэгжиж, 3-р үе хүртэл оноог тэнцүүхэн байлгаж чадсан. Гэсэн хэдий ч 4-р үед туршлагатай “Фалконс” баг энэ хамгаалалтыг сэтэлж, будагтай талбайд олон оноо авсан. “Фалконс”-ын самбарын тоглогчид болох Б.Солонго 24 оноо, 17 самбар, Ж.Мөнхсувд 22 оноо, 16 самбар авсан бол холбон тоглогч Цолмон 10 оноо, 9 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн тэдний гол тоглогч Д.Ганзул энэ тоглолтонд оролцоогүй. Харин “Этүгэн СБЛ Хүлэгүүд” багаас Б.Ундрах 15 оноо, Янжинцэрэн 11 оноо, 9 самбар авсан бол багийн ахлагч Булбул 11 оноо, 10 бөмбөг таслалт гэсэн онцгой нэгэн дабль хийсэн. Улмаар “Баянгол Фалконс” баг энэ тоглолтонд 75:58 харьцаатай хожиж, “Хүлэгүүд”-д улирлын эхний хожигдлыг нь амсууллаа. Мөн 2 баг адилхан 3 хожил, 1 хожигдолтой болж, хоорондын хожлоор “Фалконс” баг Эмэгтэй Үндэсний Супер Лигийг тэргүүлж эхэллээ.

Холбоотой мэдээ