TV8

Responsive image

”Дорнод Танан гарьд” vs “Хан талст ирвэсүүд” – 109:97

2015-01-06 Үндэсний Супер Лигийн эхний улирлын аварга “Дорнод Танан Гарьд” ээлжит тоглолтоо “Хан Талстын Ирвэсүүд” багтай хийсэн. “Гарьдууд”-ын хувьд муу мэдээ байсан нь багийн ахлагч Б.Мөнхболд өмнөх тоглолтонд авсан шагайны бэртлийн улмаас энэ тоглолтыг өнжсөн. Харин мөн бэртэл нь сэдэрсэн гэж байсан довтлогч О.Ууганбаяр тоглолтонд оролцлоо Хэдийгээр “Гарьдууд” энэ тоглолтонд цөөхүүлээ байсан ч, гайхалтай тоглолт үзүүллээ. Ялангуяа энэ улиралд маш сайн тоглолт үзүүлж байгаа Ц.Азбаяр, бүтэн тоглолтын турш талбай дээр байж, 22 довтолгооныхоо 13-г нь амжилттай болгон, 59,1 хувьтай довтолж, мөн холын зайн 6 шидэлтээ амжилттай болгосноор, 40 оноо авч, шилдэг тоглолтоо үзүүллээ. Мөн John Gilchrist 22 оноо, 14 самбар, 7 оновчтой дамжуулалт, О.Ууганбаяр 20 оноо, 11 самбар, М.Дорждавга 13 оноо, 12 самбар авчээ. Харин “Ирвэсүүд” бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан ч, тэд энэ улиралд орон гаран тоглолт гаргаж байгаа. Энэ тоглолтонд Teeng Akol 22 оноо, 18 самбар, Баярбат 70 хувьтай довтолж, 18 оноо, Цэвэлдорж 15 оноо авчээ. Улмаар 109:97 харьцаатай “Дорнод Танан Гарьд” баг хожиж, улирлын 4 дэх хожлоо авлаа. Харин өнгөрсөн улирлын аварга “СБЛ Хасын Хүлэгүүд” баг улирлын 5 дахь тоглолтоо “Гэгээн Хангай Лидер” багийн эсрэг хийлээ. Энэ тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн гайхалтай тоглолт болсон. Тоглолтын 4-р үед “Лидерүүд”-ийн төвийн тоглогч О.Очирбатын 2 удаа дараалан цагариган дээрээс довтолсоноор, “Лидерүүд” онооны тэргүүллийг авсан. “Лидерүүд”-ээс энэ тоглолтонд Jonathan Blake 30 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт, О.Очирбат 22 оноо, 11 самбар, Э.Дөлгөөн 11 оноо, 17 самбар авчээ. Гэсэн хэдий ч залуу, туршлага багатай энэ баг, тэргүүллээ баталгаажуулах, бөмбөг эзэмших тал дээр алдаа гаргаж, бөмбөгаа алдаж байлаа. Харин лигийн аварга “Хүлэгүүд” энэ алдааг нь өршөөсөнгүй, тухай бүрт нь оноо болгож байлаа. “Хүлэгүүд”-ээс А.Бямбадорж 23 оноо, 6 самбар, Б.Билгүүн 20 оноо, 5 самбар, Phil Jones 17 оноо, 7 самбар, О.Сэргэлэн 16 оноо авч, 7 оновчтой дамжуулалт өгчээ. Улмаар үндсэн цаг өндөрлөхөд, 0,3 секунд дутуу байхад, “Хүлэгүүд” бөмбөг эзэмших эрхтэй болсон. Энэ үед О.Сэргэлэн нүүрний шугамаас дамжуулалт өгч, багийн лидер Б.Билгүүн шууд хатгаж оноо болгосноор, гайхамшигтай хожлын шидэлт хийсэн. Ингэснээр гайхалтай тоглолтьн эцэст 86:84 харьцаатай “СБЛ Хасын Хүлэгүүд” баг хожиж, улирлын 2 дахь хожлоо авлаа.

Холбоотой мэдээ