TV8

Responsive image

Монголын жүдо бөхийн холбоо оны шилдгүүдээ шалгарууллаа

2015-01-06 Монголын жүдо бөхийн холбоо спортын сэтгүүлчдийн санал асуулгаар 2014 оны шилдэг холбоогоор нэрлэгдсэн. Хамтын хүч амжилт уриан доор бэлтгэл сургуулилтаа хийдэг монголын жүдогийн тамирчид 2014 оныхоо амжилт ялалтыг дүгнэн оны өмнө шилдгийн шилдгүүдээ тодруулан урамшуулан шагналаа Үе үеийн шилдгүүдийг эгнээнээсээ төрүүлэн гаргаж, шинэ залуу үеийн тамирчдыг цаг ямагт бэлдэж байдаг Монголын жүдо бөхийн холбоо энэ оныхоо шилдгүүдийг шалгарууллаа. 2014 онд амжилт бүтээлээр арвин оролцсон тэмцээн бүрээсээ медалийн их ургацыг хурааж байсан шилдэг эмэгтэй эрэгтэй тамирчдыг шалгаруулахад МУГТ Мөнхбатын Уранцэцэг, Даваадоржийн Төмөрхүлэг тэргүүтэй шилдгүүд энэ оны онцлох манлайлагчид байлаа. Монголын жүдо бөхийн холбоо ахмад тамирчид, өсвөрийн шилдгүүд,залуучуудын төлөөллөө мөн шагнан урамшууллаа. Энэ нь залуу тамирчдад ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэл болсныг тамирчдын төлөөлөл дуулгаж байна.

Холбоотой мэдээ