TV8

Responsive image

Туялзуур сэлэмчид эх орондоо ирлээ

2015-01-06 БНХАУ-ын Гуанжоу хотноо болсон туялзуур сэлэмний ОУ-ын нээлттэй тэмцээнд монголын баг тамирчид амжилттай оролцлоо. ОУ-ын нээлттэй тэмцээний хүнд сэлэмний төрөлд алтан медаль хүртсэн баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ “Хангарьд” клубын тамирчин Б.Батхүү БНХАУ-ын Гуанжоу хотноо болсон “Гуанжоу-2014” олон улсын нээлттэй тэмцээний хүнд сэлэмний төрөлд алтан медаль хүртлээ. Ийнхүү Монгол Улсын туялзуур сэлэмчид олон улсын тэмцээнээс анхны медалиа, тэр дундаа алтан медаль хүртэж эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг мандууллаа. Мөн “УБ Фенсинг” клубын тамирчин Э.Энхтулга, Т.Анарсайхан нар уг тэмцээний мөнгө, хүрэл медалийг энгэртээ зүүж, арвин ургац хураалаа.Түүнчлэн хүнд сэлэмний багийн төрөлд Б.Батхүү, Э.Бат-Эрдэнэ, Э.Энхтулга, Т.Анарсайхан нар Хонконгийн багийг ялж алтан медаль хүртжээ. Өсвөрийн төрөлд хүч үзсэн Б.Амарболд шагналт байрт шалгарсан байна. Энэ жилийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Хонконг, Тайланд тэргүүтэй 500 гаруй тамирчин 3 сэлэмний төрөлд, насанд хүрэгчид, өсвөрийн ангилалд авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Тамирчид маань тэмцээний өмнө Гуанжуд хамтарсан бэлтгэлд хамрагдсан бөгөөд бэлтгэлийн үеэр тамирчдын байдлыг ажиглаж бэлтгэлийг сайн хийснээр ОУ-ын тэмцээнээс анхны алтан медалийг хүртлээ. “Гуанжоу-2014” ОУ-ын нээлттэй тэмцээний аваргууд өчигдөр эх орондоо ирж ээлжит тэмцээнийхээ бэлтгэлд орлоо. Оны өмнө арвин ургац хураасан Монголын туялзуур сэлэмний холбоо тамирчдынхаа амжилтыг дүгнэн ярилцаж эхэлсэн байна

Холбоотой мэдээ