TV8

Responsive image

”Дорнод Танан Гарьд” vs “СБЛ Хасын Хүлэгүүд” – 90:106

2015-01-06 Үндэсний Супер Лигийн эхний улиралд аваргын төлөө өрсөлдөж байсан 2 баг болох “Дорнод Танан Гарьд” болон “СБЛ Хасын Хүлэгүүд” энэ улирлын хоорондын эхний тоглолтоо хийлээ Үндэсний супер лигийн тоглолтонд “Гарьдууд”-аас багийн ахлагч Б.Мөнхболд бэртлийн улмаас өнжсөн бол довтлогч Бямбанаран болон John нар хувийн шалтгааны улмаас оролцоогүй юм. Тиймээс ч “Гарьдууд” энэ тоглолтонд 7 тоглогчтой оролцсон. Гэсэн ч энэхүү шилдэг багуудын тоглолт хүсэн хүлээж байсанчлан, маш өрсөлдөөнтэй болж, тоглолтын 3-р үе хүртэл оноо тэнцүүхэн явж байсан. Харин 4-р үед “Гарьдууд”-ын довтлогч О.Ууганбаярын алдаа 6 болсноор, тоглолтыг орхисон. Улмаар “Гарьдууд”-д сэлгээ байхгүй болсноор, ядралт үүсч, оноо алдаж эхэлсэн. “Гарьдууд”-аас О.Ууганбаяр 23 оноо, Ц.Азбаяр 20 оноо, Дорждавга 13 оноо, Ихбаяр 13 оноо, Цэрэнбат 12 оноо авчээ. Гэхдээ “Гарьдууд”-д сайн мэдээ байгаа нь легионер төвийн тоглогч болон холбон тоглогчид нь тун удахгүй, Монголд ирж байгаа юм байна. Харин “Хүлэгүүд” энэ өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ гайхалтай тоглолт үзүүллээ. Багийн лидер Б.Билгүүний тоглох минут улам ихэссээр байгаа. Тэрээр энэ өдөр 32 минут тоглож, 32 оноо, 12 самбараар багаа тэргүүлж, энэ улирлын хамгийн сайн тоглолтоо гаргалаа. Мөн “Хүлэгүүд”-ээс Marcus Hammonds 23 оноо, А.Бямбадорж 17 оноо, Phil Jones 13 оноо, Энхтүвшин 9 оноо авчээ. Өнгөрсөн улирлын аварга “Хүлэгүүд” ийнхүү энэ улирлын 3 дахь хожлоо авлаа.

Холбоотой мэдээ