TV8

Responsive image

Г.Алтанхүүг найз бүсгүйнхээ үхэлд бууруугүй гэж үзлээ

2015-01-07 Г.Алтанхүүгийн найз бүсгүйгээ санаатай хөнөөсөн гэх зүйл ангийг нь хэрэгсэхгүй болголоо.Найз бүсгүйгээ зодож амь насыг нь бүрлэгсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Г.Алтанхүүгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болсон. Шүүхээс Г.Алтанхүүд үүсгээд байсан санаатай хөнөөсөн гэх зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгож 3 жилийн хорих ял оноогоод байгаа юм. Найз залуудаа 48 цагийн турш зодуулж амиа алдсан гэх талийгаач Цэдэн-Ишийг шинжилгээний хариуг янз бүрээр ярьж байсан. Тэгвэл Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс найз бүйсгүйнхээ аминд хүрсэн хэрэгт шалгагдаж байсан Г.Алтанхүүд холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа мэдээлэл хийлээ. Г.Алтанхүү нь найз бүсгүйгээ зоддог байсан нь тогтоогдсон ч зөвхөн биеийн гадна талд хөхрөх, няцрах зэрэг хүндэвтэр гэмтэл учруулж байсан байна. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаач бүсгүй архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байснаас элэг нь муудаж, цөсний хүүдий шүүрснээс амиа алдсан гэх дөрвөн удаагийн дүгнэлт гаргажээ. Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсгийг үндэслэн 3 жилийн хорих ял оноосон. Харин түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүнийг санаатай хөнөөсөн гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгожээ. Учир нь шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчдийн гаргасан дөрвөн дүгнэлтээр талийгаачийг архины хордлого буюу согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний нэн цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтлийн улмаас амь насаа алдсан болохыг тогтоосон байна. Г.Алтанхүүд оногдуулсан гурван жилийн хорих ялаас цагдан хоригдсон хоногийг хасахаар шүүх шийдвэрлэлээ. tv9.mn

Холбоотой мэдээ