TV8

Responsive image

Намууд Төрийн нарийн бичгийн дарга нарын марафонд бэлдэж байна. Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох сонгон шалгаруулалт эхлээгүй

2015-01-07 Эв нэгдлийн засгийн газрын танхимд ажиллах төрийн нарийн бичгийн дарга нарыг Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтаар сонгоно. Хэдийгээр яамдын төрийн нарийн бичгийн дарга нар төрийн жинхэнэ албан хаагчид байх хуультай ч засагт хамтарсан намууд өөрийн хүнээ яамдад томилохоор байна. Эв нэгдлийн засгийн газрын яамдад ажиллах төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох тухай засгийн газар Төрийн албаны зөвлөлд өнөөдрийг хүртэл захиалга өгөөгүй байна. Учир нь төрийн нарийн бичгийн дарга нар төрийн жинхэнэ албан хаагч байна гэж хуульд заасны дагуу нам, эвслийн бүлгүүд төрийн нарийн бичгийн дарга нарыг шууд томилуулах санал өгөх эрхгүй. Тиймээс засгийн газраас яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг томилуулахаар Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргах ёстой ч өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байна. Угтаа яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгоход нам бүлгүүдийн лобби орох шалтгаангүй гэж байгаа ч намууд дотооддоо Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүмүүсийн нэрсийг гаргаж эхэлсэн байна. Тухайлбал, МАН-ын хувьд таван яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллах боловсон хүчнээ нэрлэж эхэлсэн бол АН хэнийгээ төрийн нарийн бичгийн даргад зүтгүүлэхээ тодорхойлоогүй байна. Ямартай ч төрийн жинхэнэ албан хаагчдыг сонгон шалгаруулалтаар сонгох хуультай ч хэдийнэ намууд зөвшилцөөд эхэлсэн байна. tv9.mn

Холбоотой мэдээ