TV8

Responsive image

Сирийн сөрөг хүчнийхэн ОХУ-д итгэхгүй байна

2015-01-07 Сирийн сөрөг хүчнийхэн ОХУ-ын эрх баригчид болон Сирийн армийг дэмжигчдэд итгэхгүй байгаагаа өгүүлсэн бол ямар нэгэн улс төрийн шийдвэр бүрт ард нь ОХУ заавар зөвлөгөө дагаж байдаг талаар өгүүлэв Сирийн энхийн хэлэлцээр, тэр дундаа улс төрийн ямар нэгэн бодлого, зохицуулалтын ард ОХУ байдаг гэдгийг тус улсын сөрөг хүчнийхэн мэдэгдэж байгаа бөгөөд ОХУ-ын энхийн хэлэлцээрт итгэхгүй эргэлзэж байгаагаа сөрөг хүчнийхэн мэдэгдлээ. Өөрөө хэлбэл, Сирийн иргэний дайны сөрөг хүчнийхэн сүүлийн дөрвөн жилийн тус улсын улс төрийн зөрчил, иргэний дайн, эсэргүүцлийн талаар Сирийн тал ОХУ-д очин яриа хэлэлцээр хийх юм. Сирийн сөрөг хүчнийхэн ОХУ-тай энхийн хэлэлцээр, яриа өрнүүлэх ч тэд итгэл үнэмшил төрүүлэхгүй байгааг өгүүлж, ерөнхийдөө иргэний дайныг ямар ч үр дүнгүй болгох бодлого явж байгаа гэдгийг онцолсон. Харин ОХУ-ын зүгээс энэ бүхний ард буюу Сирийн сөрөг хүчнийхний ард АНУ тэргүүтэй барууны орнууд байгаа нь тодорхой болж байна гэсэн утгатай зүйл хэлжээ. Сирийн армийнхан болон эрх баригчид эрх баригчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй байгаа хэлж, өмнө нь Сири улсны иргэн байсан, ямар хотод ямар ажил төрөл хийж байсан гэдгийг олж тогтоох зорилготой мэдээлэл авах нь зүйтэй гэсэн байр суурийг өнгөрсөн 11-р сараас эхлэн ярьсаар байгаа. Сөрөг хүчнийхэн нэртэй гадны иргэд ч байгааг Сирийн засаг захиргаа үгүйсгэсэнгүй. Тиймээс аливаа зүйлд тодорхой зүйл шаардагдаж байж дараагийн алхамд тус дэм болдгийг Башар Аль Ассадыг хэвлэлийн төлөөлөгч онцолсон. tv9.mn

Холбоотой мэдээ