TV8

Responsive image

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Биеийн тамир, спортын салбар байгууллагуудтай биечлэн танилцлаа

2015-01-07 Өнөөдөр Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Спортын төв ордны үйл ажиллагаатай биечлэн танилцлаа Шийдлийн засгийн газраас гаргасан шийдвэрээр хэд хэдэн яам нэгдсэний дотор Соёл, спорт, аялал жуулчлалын яам Эрүүл мэндийн яамтай нэгдсэнээр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үндсэн ажилтайгаа танилцах үүрэг хүлээж, дэд сайд Т.Болдбаатар спортын салбарынхантай тэр дундаа биеийн тамир, спортын салбар байгууллагуудтай биечлэн танилцах эхлэлээ өнөөдөр Спорт бэлтгэлийн төвийн үйл ажиллагаатай танилцсанаар эхлүүллээ. Спорт бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар дэд сайд Т.Болдбаатарт үйл ажиллагааныхаа товчийг танилцуулснаар албадын дарга нар шинэ сайддаа тус бүр товч танилцуулга хийсэн юм. Үүний дотор анагаах ухааны албаны дарга Насанбат тамирчид эрүүл байж гэмээнэ амжилт гарахад илүү түлхэц болно, гэтэл манайд шаардлагатай аппарат тоног төхөөрөмж хомс, мөн дээр нь импортоор тамирчдад шаардлагатай эм бэлдмэл, витаминжуулалтыг хийж чадахгүй байгаа талаар өгүүллээ. Үүний хариуд дэд сайд импортын эм бэлдмэлд эхний ээлжинд санаа зовохгүй байхыг хүслээ. Лондонгийн олимпиор Спорт бэлтгэлийн төвийн тамирчдад нийт 4,6 тэрбум төгрөгийг улсаас төсөвлөж байсан бол, өнгөрсөн 2014 оны тухайд 5,3 тэрбумыг төсөвлөж, 2015 онд харин энэ төсөв 3 тэрбумаар нэмэгдсэн байна. Энэ нь Риогийн олимпийн өмнө тамирчдад шаардагдах бэлтгэл сургуулилт болоод спортыг хөгжүүлэх зүйлд зарцуулахад чиглэгдэх тухай Спорт бэлтгэлийн төвийн дэд дарга Одонбаяр дуулгалаа. Үндсэндээ 8,3 тэрбум төгрөгийн 4,4 тэрбум төгрөг үндэсний шигшээ багийн тамирчдад зориулсан бол, үлдсэн 3,9 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулах тухай Спорт бэлтгэлийн төвийн дэд дарга Одонбаяраас тодрууллаа. Спортын төв ордны тухайд үндсэн 6 алба, 64 ажилтан,130 гаруй тамирчин, орон тооны бус 200 тамирчинтайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Харин БНХАУ-ын буцалтгүй тусламжаар манай спортын хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэж буй “Буянт-Ухаа” спортын ордны тухайд жилд 150 гаруй үндэсний болон ОУ-ын тэмцээн уралдаан зохиогддог гэсэн судалгаа байдаг байна. Харин БХТН жилд 5 төрөлд 30 тэмцээнийг зохион явуулдаг байна. Олимп, тив, дэлхийн аваргуудыг бэлддэг спортын алдартнуудын их уурхай бол тэдний бэлтгэл сургуулилтаа базаадаг заал талбай байдаг. Тиймээс ч Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар үүнд ихээхэн сэтгэл хандуулан цаашид ямар арга барилаар ажлаа хийхээ өнөөдрөөс эхлэн төлөвлөх нь гарцаагүй. tv9.mn

Холбоотой мэдээ