TV8

Responsive image

Амиа золиослогч этгээд Истанбулын нэгэн дүүрэгт бөмбөг тэсэлжээ

2015-01-08 Туркийн нийслэл Истанбулын түүхэн дурсгалт Султанахмэт дүүрэгт амиа золиослогч этгээд өөрийгөө дэлбэлжээ. Улмаар нэг цагдаагийн ажилтан амиа алдан, хэд хэдэн хүн шархдсан байна. Энэ мягмар гараг Истанбулын түүхэн дурсгалт зүйлсийг хадгалдаг олон байгууллага байдаг Султанахмет дүүрэгт эмэгтэй амиа золиослогч бөмбөг тэсэлсэн байна. Мягмар гарагт болсон халдлагын дараа жил бүр сая сая жуулчдыг татдаг “Басилика Цистер”-ний ойролцоо орших Аяа Софияагийн музей, Цэнхэр ламын сүмийн талбайн хөл хөдөлгөөнийг хорьжээ. Амиа золиослогч цагдаагийн байранд цүнхээ гээсэн хэмээн орж ирээд удалгүй өөрийгөө дэлбэлсэн аж. Тус улсын ерөнхий сайд Ахмед Давутоглу: “Хэргийн улмаас нэг цагдаагийн албан хаагч амиа алдсан. Мөн энэхүү амиа золиослогч этгээд ямар нэгэн алан хядагч бүлэглэлийн гишүүн эсэх нь одоогоор тодорхой бус байна” хэмээн мэдэгджээ. Мөн өнгөрсөн лхагва гарагт Түрэгийн үеийн эд зүйлс хадгалдаг Долмабахсе хэмээх газрын ойролцоо биедээ зэсвэгтэй явсан эрэгтэйг баривчилсан бөгөөд энэхүү халдлагын улмаас засгийн газрын эсрэг бослогын үеэр толгойдоо гэмтэл авснаас болж есөн сарын турш комад орж, 15 настай хүү нас барсны улмаас энэхүү халдлага болсон хэмээн Ахмед Давутоглу ярьсан байна. Мөн тэр хүүгийн үхэлд ерөнхийлөгч Таяип Эрдоганыг буруутгаж байгаа ажээ. Ирак болон Сири дэх “Исламын бүлэглэл”-д Туркийн гадаадын тэмцэгчдээс элсэх нь нэмэглэж байгаа улмаас Туркийн аюулгүйн байдалд ихээхэн хүнд нөхцөл байдал бий болоод байгаа байна. tv9.mn

Холбоотой мэдээ