TV8

Responsive image

Зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн ажилтнуудыг хүнд шархдуулжээ

2015-01-08 Нью-Йорк хотын Бронксд зэвсэгтэй этгээдүүд дахин цагдаагийн ажилтнууд руу халджээ. Хэрэг гарах үед цагдаагийн ажилтан сум нэвтэрдэггүй хантааз өмсөж амжаагүй байсан учраас цагдаагийн ажилтнууд цээжин тус газраа хүнд шарх авсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Нью-Йорк хотын Бронкст нэгэн хүнсний дэлгүүрт зэвсэглэсэн дээрмийн хэрэг гарсан бөгөөд цагдаагийн ажилтнууд гэмт хэрэгтэнтэй тэмцэж байгаад буудуулж шархадсан байна. Тэдгээр цагдаагийн албан хаагчид ээлж буучихаад явж байсан бөгөөд сум нэвтэрдэгггүй хантааз өмсөөж амжаагүй байжээ. Цагдаагийн хэлтсийн дарга Жэмс ОНэйл сэтгүүлчдэд хандан: “Манай ажилтнууд сум нэвтэрдэггүй хантааз өмсөх боломж гараагүй. Тэд ажлаа тараад гэртээ харьж байсан. Гэтэл гэнэтийн дуудлага гарч, машиндаа суун хэргийн газарт ирээд эцэст нь ийнхүү шарх авлаа” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр өгүүлжээ. Урьд нь хүний аминд хүрэхийг завдсаны улмаас баривчлагдаж байсан боксчин Поланко энэхүү буудалцаанд холбоотой бөгөөд тэрээр засгийн газар болон цагдаагийн байгууллагын эсрэг байр суурийг цахим ертөнцөөр нийтэлж байсан ажээ. Түүний хамсаатан Жошуа Кэмпийг дээрмийн хэрэгт буруутган баривчилжээ. Зэвсэглэсэн дээрмийн үеэр найман жил ажил үүргээ гүйцэтгэж явсан 30 настай Досси гар болон нуруундаа, мөн есөн жил цагдаагийн ажлыг хийж байгаа 38 настай Пеллерано гар болон цээжин тус газраа шархадсан байна. Цагдаа нарыг Бронкс дахь Барнабас эмнэлэгт хүргэжээ. tv9.mn

Холбоотой мэдээ