TV8

Responsive image

Хогны ногоон уут хог

2015-01-08 Хэрэгцээгүй ч хэрэглэхийг иргэдээсээ шаардсан хогны ногоон уутыг тараахад 2015 онд 6,7 тэрбум төгрөг төсөвлөж тендерийг нь нээлттэй сонгон шалгаруулахаар болсон. Гэтэл бодит байдал дээр хогны ногоон уут хэрэгцээгүй буюу гэр хорооллын гудамжинд хог болон хэвтэж байна. ЧД-ийн 16-р хорооны иргэн Дорж 2014 оны 11-р сараас хойш хогоо ачуулах гэж 2 сарын турш хөөцөлдсөн ч өнөөдрийг хүртэл хогийг нь ачаагүй байна. Тогны мөнгөн дээр нь хогны мөнгийг сар бүр алдалгүй авдаг мөртлөө иргэдийн хашаанд хогийг нь хөглөрүүлж шинэ онтой золгуулж өнөөдөр ачилт хийгээгүй байгаад иргэд гомдолтой байгаа юм. Бусад айлууд шиг гудамжинд гаргаад хаяхгүй гэсэндээ хашаандаа хур хог үүсгэж хогны машиныг хүлээсээр байна. Айл өрхүүдийн хогийг гэрээний дагуу ачихгүй болохоор аргаа барсан иргэд гудамжинд гаргаад хаячихдаг. Хаясан хогийг нь нохой шувуу задлаж ойр орчмыг бохирдуулдаг жишээтэй. Энэ мэт тэрбум тэрбумаар мөнгө төсөвлөдөг хогны ногоон уут гэр хорооллын иргэдийн хувьд хэрэгцээгүй. Учир нь үнс нурам, хатуу хог хаягдал хийх боломжгүй хэврэг гэдгийг шүүмжиллээ. Харин “Хоггүй хотын төлөө” зорилттой хогны ногоон уут гэр хорооллын гудамжнуудад хог болчихоод байгааг хариуцсан албан тушаалтнууд нэг анхаараасай. tv9.mn

Холбоотой мэдээ