TV8

Responsive image

Буутай этгээд нэг хүнийг хороон, өөрийнхөө амийг хорложээ

2015-01-08 АНУ-ын Техас мужийн армийн ахмад офицер буутай этгээд нэг хүнийг хороон, өөрийнхөө амийг хорлосон талаар ярьжээ. Амиа алдсан хүний хэн болохыг нь хараахан тодруулаагүй ч хэргийг шалгаж байгаа юм байна АНУ-ын Техас мужийн ахмад дайчдын эмнэлэг рүү буутай этгээд халдан нэг хүний амийг бүрэлгэн дараа нь өөрийнхөө амийг хороожээ. “Гэмт этгээд нас барсан бөгөөд нэг хүн шархдан удалгүй нас барсан” хэмээн Форт Блиссийн дарга ерөнхий командлагч Стэпэн Твитти хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Халдлагын үеэр Форт Блиссийн нэгээхэн хэсэг болсон тэрхүү барилга хэдэн цагийн турш цоожтой байсан ажээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдлагын үед гарсан буудалцааны нэг эзэн нь барилга дотор байсан эмч хэмээжээ. Мөн АНУ-ын төлөөлөгчийн Бето О’Роуркег болон бусад албаны хүмүүсийн хэлж буйгаар урьдчилан шалгалт хийсэн хэмээн мэдээллэжээ. “Бидний бүхий л бодол санаа залбирал Армийн ахмад дайчдын эмнэлэгт байсан тэрхүү эрэгтэй эмэгтэй хоёртой хамт байна” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна. Энэхүү хэргийг шалгаж байгаа бөгөөд ямар учир шалтгаантай ийнхүү сүүлийн үед хүмүүс амиа хорлон бусдын аминд хүрч байгаа нь нийгмийг гажуудал, хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлөх болсон талаар хэвлэлүүд эрэл хайгуул болж, нийтлэл бичсээр байна. tv9.mn

Холбоотой мэдээ