TV8

Responsive image

Мадрид хотын Дерби тулаанд “Атлетико”-гийн залуус хожил авлаа

2015-01-08 Өнгөрсөн шөнө Испанийн хөлбөмбөгийн цомын тэмцээн болох “Копа Дел Реи” цомын хүрээнд 4 тоглолт болсноос бид тун чухал хийгээд сонирхолтой нэг тулааныг онцолж байна. 2014-2015 оны “Копа Дел Реи” цомын 8-ны 1 шигшээд нийслэл Мадрид хотын топ 2 клуб хоорондоо таарсан байна. Мадридын Дерби тулаан “Атлетико Мадрид” клубын алдарт “Винцентэ Калдирон” цэнгэлдэхэд болсон юм. Тус тоглолтын гол баатраар эргэн гэртээ ирээд буй Испани довтлогч Фернандо Торрес байсан юм. Тэрээр Английн “Челси Лондон” клубт тийм ч сайн биш 3 жилийг үдээд 2015 оноос эхэлж Италийн “АС Милан” клубт албан ёсоор нэгдээд байсан юм. Улмаар “АС Милан”-аас улирал дуустал өөрийн карьераа эхлүүлж байсан төрөлх “Атлетико Мадрид” клубт зээлээр ирсэн. Өнгөрсөн шөнийн тоглолтонд Ф.Торрес гараанаас гарч тоглосон бол Испанийн эзэн хааны тодотголтой “Реал Мадрид”-аас гол хүн Кристиан Роналдо сэлгээнээс тоглолтыг эхлүүлсэн бөгөөд 1-р хаалгач Икер Касилас тоглолтонд оролцоогүй байна. Тоглолт эхлээд “Реал Мадрид” олон аюултай довтолгоо хийж байсан боловч зарим нэг нь отон тоглолт байсан билээ. Тоглолтын эхний гоол 58 дахь минутанд 11 метрийн торгуулийн цохилтоос орсон байна. “Атлетико Мадрид” клуб булангийн цохилт гүйцэтгэж байх үед “Реал Мадрид”-ын хамгаалалтын ноён нуруу Сержио Рамос, “Атлетико”-гийн Гарсиаг тэвэрч унагасан нь шүүгч пеналт заах гол шалтгаан болжээ. Улмаар 11 метрийн торгуулийн цохилтыг Гарсиа өөрөө амжилттай болгосон байна. Талбайдаа 1:0-ээр тэргүүлж эхэлсэн “Атлетико Мадрид” дахин тоглолтын 76 дахь минутанд булангийн цохилтоос гоолдсон байна. Энэ гоолыг төвийн хамгаалагчаар тоглосон Жименэз хийжээ. Сонирхолтой дүр зураг ажиглагдсан нь гоол орох бүрд “Атлетико Мадрид” клубын ахлах дасгалжуулагч Дего Симоне бөмбөг зөөгч хүүг тэвэрч аван баяраа тэмдэглэж байсан юм. Удалгүй тоглолтын үндсэн цаг дуусч 2:0-ээр “Атлетико Мадрид” талбайдаа, “Реал Мадрид”-ыг хожиж энэ улирлын “Копа Дел Реи” цомын дараагийн шатанд шилдэг 8 багийн тоонд багтаж чадлаа. Тэдний дараагийн өрсөлдөгчөөр хүчирхэг “Барселона” клуб байх магадлал өндөр байна. tv9.mn

Холбоотой мэдээ