TV8

Responsive image

Талбайн теннисний оны эхний тэмцээн болох “Brisbane International” өнөөдөр эхэллээ

2015-01-08 Дэлхийн мэргэжлийн талбайн теннисний оны эхний тэмцээн эхэллээ. Дэлхийн топ спортуудын тоонд багтаж байгаа мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд оны эхний тэмцээн эхлэх гэж байна. Эрэгтэй теннисчдийн АТP болон эмэгтэй теннисчдийн WTA холбооны календарьчлагдсан системээр оны эхний тэмцээн бол “World Tour 250” ангиллын “Brisbane International” тэмцээнд юм. 2015 оны “Brisbane International” тэмцээн энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд мөнх ногоон тив Австралийн Күйнслэйнд мужийн Брисбэйн хотод өнөөдөр буюу 1-р сарын 8-наас эхэлж байна. Өнөөдөр эхэлж буй тус “Brisbane International-2015” тэмцээний нийт шагналын сан 494.310 америк долларын шагналын сантай бөгөөд эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин 82.040 доллар, эмэгтэй ганцаарчилсан төрлийн ялагч 24.920 долларыг шансааны 250 оноотой тус тус хүртэнэ. Харин “Brisbane International” тэмцээн нь хосын төрлийн теннисчдийг илүү дэмждэг бөгөөд тэр дундаа эмэгтэй хосын төрлийг илүү дэмждэг гэнэ. Эмэгтэй хосын төрөлд түрүүлсэн теннисчид шагналын 195.026 доллар, эрэгтэй хосын төрөлд түрүүлсэн нь 45.576 доллар авах бөгөөд 470 чансааны оноо хүртэх гэнэ. 2015 оны “Brisbane International” тэмцээнд эрэгтэй ганцаарчилсан төрлийн чансааг тэргүүлэгч 8 теннисчин ирсэн байна. Эдгээрийн заримаас дурьдвал дэлхийн чансааны аман хүзүүнд бичигдэж байгаа Швейцарийн Рожер Федеррер, чансааны 5-д эрэмбэтэй Японы Кеи Нишикори, чансааны 8 Канадын Милош Роанич нар багтсан байна. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч мөн адил 8 теннисчин ирснээс чансаа өндөр нь дэлхийн чансааны номер 2 ОХУ-ын Мария Шарапова, чансааны 7 Сербийн Ана Иванович, чансааны 9 Германы Анжелик Кербер нар багтжээ. Одоогоор ганцаарчилсан төрлийн 2-р раундын тоглолтууд дуусч байгаа бол хосын төрлийн хагас шигшээн оноолтууд гараад байна. Сонирхолтой нь эрэгтэй хосын төрөлд дэлхийн чансааны 5-т бичигддэг Японы Кеи Нишикори, чансааны 11 Болгарын Григор Дмитровтой хамтран оролцож хагас шигшээд үлдээд байна. Эмэгтэй хосын төрөлд мөн адил сонирхолтой зүйл нь гэвэл дэлхийн чансааны 7 Сербийн Ана Иванович, чансааны 9 Германы Анжелик Кербертэй хамтран хосын төрөлд орж 8-ны 1 шигшээд үлдээд байна. 2015 оны “Brisbane International” тэмцээний аваргууд энэ сарын 11-нд тодорно. tv9.mn

Холбоотой мэдээ