TV8

Responsive image

2015 оны “Дакар Ралл”-ын 4 дэх гараанд ОУХМ Д.Болдбаатар 56 дугаар байрт орлоо

2015-01-08 Дэлхийн бартаат замын хаан уралдаан болох алдарт “Дакар Ралли”-гийн энэ 2015 оны 4 дэх гараа өчигдөр амжилттай боллоо. Дөрөв дэх гараа Аргентиний Челичито хотоос Чилийн Копиапо хот хүртэл 315 км замыг туулан өрсөлдсөн байна. Дөрөв дэх гараа бол “Дакар Ралли”-д оролцогчдын гол өрсөлдөөн үзүүлдэг гараа юм. Энэ гарааны мотоциклийн төрөлд 3 цаг 27 мин 28 секундын амжилтаар “HRC” багийн Испани тамирчин Жоан Барреда түрүүллээ. Тэрээр өмнөх 2 дахь гараанд түрүүлж 3 дахь гараанд 3-р байрт ороод байсан юм. Дөрвөн дугуйтын төрөлд “Соник” багийн Польш тамирчин Рафал Соник 4 цаг 11 мин 35 секундын амжилтаар түрүүлсэн байна. Рафал Соник нээлтийн гараанд 2-оор орж байсан бол 3 дахь гараанд 3-р байраар орж иржээ. Суудлын авто машины төрөлд “Катар Рэйд” багийн хослол болох Катар эр Нассер Аль Атияа болон Франц эр Матью Баммел нар 3 цаг 9 мин 18 секундын амжилтаар түрүүлсэн байна. Тэд өмнөх 2 дахь гараанд түрүүлээд байсан юм. Харин хүнд даацын авто машины төрөлд 2-р гараанд түрүүлж байсан Эдуард Николев тэргүүтэй ОХУ-ын “Камаз Мастерс” баг 2 цаг 6мин 54 секундын амжилтаар дахин тэргүүллээ. Тэдний араас мөн л адил ОХУ-ын “Камаз” багийн 2 баг дараалан орсон байна. Дөрөв дэх гараанд хүнд даацын ачааны машины төрөл 174 км замыг туулж уралдсан нь бусад 3 төрлөөс 141 км дутуу уралдсан гэсэн үг юм. 2015 оны “Дакар Ралли”-д оролцож байгаа манай Монгол улсын тамирчдаас ОУХМ Д.Болдбаатар тэргүүлэгчээс 54 минут 39 секундын хоцрогдолтойгоор 56-р байранд орсон байна. Өнөөдөр “Дакар Ралли”-гийн 5 дахь гараа Чилийн Копиапо хотоос Антофагасто хот хүртэл 458 км замыг туулан уралдах болно. “Дакар Ралли”-гийн 4-өөс 10 дахь гараа Чили улсад уралдах нь тамирчид далайн түвшнөөс 4800 км-ын өндөрт уралдаж байгаа гэсэн үг юм. tv9.mn

Холбоотой мэдээ