TV8

Responsive image

Хойд Солонгосын цэргийн оргодол Хятадын дөрвөн иргэнийг хөнөөжээ

2015-01-08 Хойд Солонгосын армийн оргодол хил даван БНХАУ-ын дөрвөн иргэнийг хороосон байна. Улмаар баривчлагдах үедээ шархдан нас барсан тухай БНХАУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдэл хийсэн байна. Өнгөрсөн сард хил даван, БНХАУ-ын дөрвөн иргэнийг дээрэмдэн, хөнөөсөн Хойд Солонгосын армийн оргодол баривчлагдах үедээ шархдан нас барсан хэмээн энэ лхагва гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдэл хийжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Хонг Лэй ерөнхий сайдын цахим хуудсанд “Цагдаа нар оргодлыг шууд баривчилсан боловч хэрэгтэн шархаа даалгүй нас барсан” хэмээн товч мэдээлэл нийтэлсэн байна. Мөн тэрээр “Хойд Солонгосын талаас хэрэг явдалд харамсаж буйгаа илэрхийлэн, хохирогчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн” хэмээн бичсэн байна. Албаны хүмүүсийн хэлж буйгаар хичнээн хүн хохирсон гэсэн баттай тоо байхгүй. Оргодол хоол хайн хил давсан байна. Энэ даваа гарагт хэвлэл мэдээллээр Солонгосын Ардын армийн оргодол хил даван Хятадын дөрвөн иргэнийг хороолоо хэмээн мэдээллэсний дараа БНХАУ-ын зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна. tv9.mn

Холбоотой мэдээ