TV8

Responsive image

Францын цагдаа нар байшин бүрийг нэгжиж байна

2015-01-09 Франц улсын нийслэл Парис хотод террорист халдлага гарч 12 хүний амийг хөнөөсөн бол хэрэгтнүүд зугтаж амжсан. Тэгвэл цагдаа болон тусгай хүчнийхэн байшин бүрийг нягт шалгаж байна Өндөржүүлсэн бэлэн байдал дор Парис хотын нүх сав, булан тохой бүрийг тус улсын цагдаа армийн хүчнийхэн шалгаж байна. Хотыг тэр чигт нь битүүмжилсэн бөгөөд нэг ч хүнийг гаргаж, оруулахгүй байсаар байна. Хэрэгтнүүдийн талаар мэдээлэл цацагдаж эхэлсэн ч ах дүүс байх магадлал байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Нийт гурван хүн энэхүү хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа. Гэхдээ энэ мэдээлэл одоогоор баттай бус байгаа. Сонингийн газар халдлага үйлдсэн гэх хоёр хүнийг эрэн сурвалжилж байгаа ч терроризмтэй тэмцэх хэлтсийнхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хот даяар онцгой байдалтай, сургууль, цэцэрлэг хаалттай байгаа талаар Парис хотод байдаг иргэд мэдээлэл өгсөөр байгаа юм. Европын холбоо ч энэ асуудал дээр анхаарал хандуулж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. Хамгийн гол нь террористууд зугтаж амжсан нь иргэдийг бухимдал, шүүмжлэлийг дагуулсаар байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Цагаан ордноос өөрийн дуу хоолойг дуулгаж, нөхцөл байдалд хэрхэн ажиллах ёстой талаар зааварчилгаа өгчээ. tv9.mn

Холбоотой мэдээ