TV8

Responsive image

Куба улс дахин найман хоригдол суллажээ

2015-01-09 АНУ, Куба улсын харилцаа сэргэж эхэлсэнтэй холбогдуулан хоёр улсын зүгээс эхний ээлжинд улс төрийн золиос болсон хоригдлуудаа суллаж эхэлсэн байна. Өчигдөр Куба улс АНУ-ын найман хоригдлыг сулласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. АНУ, Кубын харилцаа сайжирч эхэлсэн гэдгийг хоёр долоо хоногийн өмөн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацаж эхэлсэн. Тэгвэл хоёр улсын элчин сайд томилох асуудал анхаарал татаж эхэлж байсан билээ. Энэ цаг мөчид хоёр улсын улс төрийн болон тагнуулын хоригдлуудыг суллаж эхэлсэн байна. Өчигдөр Куба улсы АНУ-ын найман хоригдлыг сулласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хоёр улсын шинэ гэрээнд заасны дагуу АНУ-ын 53 хүнийг суллах тохиролцоог Куба улс хүлээсэн. Тэгвэл эдгээр 53 хүний 27 хүнийг одоогийн байдлаар суллаад байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Нийт 50 гаруй жилийн хугацаанд ийнхүү хоёр улсын харилцаа тааруу байсан ч 2012 онд харилцаа холбоон дээр таатай байх нөхцлийг АНУ-ын зүгээс өгсөн юм. Үндсэндээ хоёр жилийн турш гэрээ хэлэлцээр, хоёр улсын харилцан тохиролцооны талаар талууд уулзаж, ярилцсаны эцэст ийнхүү шинэ харилцаа сэргэж, дипломат байдал үүссэн байна. tv9.mn

Холбоотой мэдээ