TV8

Responsive image

ОБЕГ, ШӨХТГ-ын дарга нарыг шинээр томиллоо

2015-01-09 Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр асуудлыг шийдвэрлэсэн байна. “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэлэлцүүлгийг хэлэлцэж, УИХ-д хэлэлцүүлэхээр болжээ. Мөн Засгийн газар ээлжит томилгоонуудыг хийж, ОБЕГ, ШӨХТГ-ын дарга нарыг шинээр томилжээ. ШӨХТГ-ын дарга О.Магнай Эв нэгдлийн засгийн газарт ажиллаж чадахгүй, тэр тусмаа Шадар сайд У.Хүрэлсүхтэй гар нийлж ажиллахгүй гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл тэрбээр өчигдөр засгийн газарт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Харин түүний оронд МАН-ын шинэчлэлийн хорооны дарга Аюурсайханыг ШӨХТГ-ын даргаар томилжээ. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Дуламдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд хурандаа Бадралыг томилжээ. Мөн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Нуугдсан хөрөнгийг ил гаргахад чиглэсэн эрх зүйн энэхүү зохицуулалтаар санхүү, татварын хуурамч тайлангуудаа хүү, торгуульгүйгээр залруулах нэг удаагийн боломжийг хуулийн этгээдүүдэд олгох юм. Mанай улс 2007-2008 онд зарим албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөн өршөөл үзүүлж байсан. Харин энэ удаа татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг илүү өргөн хүрээг хамруулахаар төлөвлөж байгаа юм. Тухайлбал, татварын хуурамч тайланг хүү, торгуульгүйгээр нэг удаадаа залруулж, хариуцлага тооцохгүй өнгөрнө гэсэн үг. Энэ Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн төрийн өндөр албан тушаалтнуудад ч хамаатай юм. Мөн Монгол улс эмийн бүртгэлийн журманд өөрчлөлт оруулж, элэгний С вирусын эсрэг эмийг 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгэхээр болж байна. Ингэснээр хүн ардын дунд зонхилон тохиолдоод байгаа элэгний өвчлөл буурахаас гадна, энэ төрлийн бизнест гардаг бэрхшээлүүдийг хөнгөвчлөх сайн талтай гэдгийг албаныхан хэлж байна. tv9.mn

Холбоотой мэдээ