TV8

Responsive image

“Диснэйлэнд”-д зочилсон хүмүүс салхин цэцэг тусчээ

2015-01-09 Калифорниа мужийн ойролцоо “Диснэйлэнд”-д зочилсон найман сартай хүүхдээс эхлээд 21 хүртэлх насны иргэд салхин цэцгийн халдвар авсан байна. Энэхүү өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга нь вакцин хийлгэх хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Өнгөрсөн 12-р сарын сүүлээр Калифорниа мужийн ойролцоо “Диснэйлэнд”-д зочилсон хүмүүсийн салхин цэцэг хүрсэн есөн тохиолдол илэрсэн байна. Олон нийтийн эрүүл мэндийн яамны дарга Рон Чапмэн хэлэхдээ: “Эдгээр батлагдсан есөн тохиолдол нь Анахэмд байдаг хоёр зугаа цэнгэлийн паркд 12-р сарын 15-наас 20-ны хооронд зочилсон хүмүүсээс илэрсэн” хэмээжээ. Мөн тэрээр “Дээр дурьдсан хугацаанд аль нэг парк дээр байсан хүмүүсээс гурван тохиолдол илэрсэн бөгөөд одоогоор судалж байгаа. Энэхүү өвчний вирусыг анхлан тээгч нь парк дээр 15-наас 20-ны хооронд ирсэн хэмээн үзэж байгаа ажээ. Салхин цэцгээр өвчилсөн хүн есөн өдрийн турш бусдад халдаана. Энэхүү өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга зам бол тариа хийлгэх юм” хэмээн ярьжээ. Найман сартай хүүхдээс эхлээд 21 хүртэлх насны хүмүүс уг өвчинд нэрвэгдээд байгаа бөгөөд эдгээр зургаан хүмүүсийн нэгээс бусад нь өвчний эсрэг вакцин хийлгээгүй байсан ажээ. Энэхүү өвчин нь халуурах, ханиалгах, нус гоожиж, нүд улайн нүүрэнд нь эхлэн улаан биржрүү туурдаг шинж тэмдэгтэй ажээ. Олон нийтийн эрүүл мэндийн яамны дарга Рон Чапмэн: “Эдгээр илэрсэн тохиолдлоос тав нь батлагдсан харин гурав нь өвчилсөн байх магадлалтай байгаа. Мөн Утахын байнгын хоёр оршин суугч хүрсэн байх магадлалтай байгаа” хэмээн өгүүлжээ. “Уолт Дисней” парк болон амралтын газрын эмнэлгийн газрын дарга доктор Памела Хюмел албан ёсны мэдэгдэлдээ: “Манай компани Калифорниагийн Эрүүл мэндийн яамнаас дэмжлэг туслалцаа болон мэдээлэл авч ажиллаж байсан” хэмээн ярьжээ. Салхин цэцэг нь вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд маш хурдан халдаж, үхэлд хүргэх аюултай өвчин юм. tv9.mn

Холбоотой мэдээ