TV8

Responsive image

Оюутны тэтгэлгийн голч оноог нэмэгдүүллээ

2015-01-09 Оюутнуудыг 70 мянгаасаа татгалзахыг уриалав.Төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор оюутнуудын сурлагын голч оноог 3,0 болгох шийдвэрт хүрлээ. Ингэснээр нийт тэтгэлэг авч байгаа оюутны тоо 50 орчим хувиар буурч, 32 тэрбум төгрөг хэмнэгдэх юм. Хавтгайрсан оюутны тэтгэлгийг сурлагын амжилтаар нь олгоно. Энэхүү шийдвэр ирэх семестрээс хэрэгжиж эхлэх бөгөөд 62 мянга гаруй оюутан үндэсний тэтгэлэг болох 70 200 мөн урамшууллын тэтгэлэг авах юм. Ингэснээр төсвийн зардлаас 32 тэрбум төгрөг хасагдана. Дээрх шийдвэр онц сурлагатнуудаа дэмжих бодлого гэдгийг онцолсон. Тиймээс боломжтой онц сурлагатнуудад 70 000-гаасаа татгалзах эрх нь нээлттэй гэдгийг сануулсан юм. Харин сурлагын голч үнэлгээг нэмэгдүүлэхээс гадна тухайн оюутны амьжиргааны төвшин, хагас болон бүтэн өнчин байдал, хөгжлийн бэрхшээл зэргийг харгалзан үзэж, журамд өөрчлөлт оруулах шаардлага бас байна. Мөн магистр, докторын шатлалын сургалтанд суралцаж байгаа суралцагчдын 70 000 зогсооход 4,8 тэрбум төгрөг хэмнэх тооцоог гаргажээ. Харин бакалаврын ангийн оюутнуудын голч оноог 3,0 болгосноор дүнгийн араас хөөцөлдөх оюутнууд нэмэгдэж, улмаар авлига даамжрах вий гэх хардлага байгаа юм. Үүнд МОХ хяналт тавьж, сурагчид нь багшаа, сургуулиа үнэлдэг системийг нэвтрүүлэх судалгааг хийж байна. Өөрөөр хэлбэл, оюутны 70 мянга тэдэнд хэрэгтэй ч эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед тэтгэлгээсээ татгалзаж, хэмнэсэн мөнгөө боловсролын шинэчлэлд зарцуулж, багш боловсон хүчний чанарыг сайжруулахыг дэмжиж байгаа юм. tv9.mn

Холбоотой мэдээ