TV8

Responsive image

Хүүхдийн мөнгийг танах нь хэмнэлт болж чадахгүй

2015-01-09 Хүүхдийн мөнгөөр амьдардаг иргэд олон байна. Нэн ядуугаас дундаж хэрэглээтэй өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөгийг өгөх асуудлыг чуулганаар хэлэлцэж байна. Харин хүүхдийн мөнгийг ийнхүү танах нь эдийн засгийн хэмнэлт болж чадахгүйг иргэд хэллээ. Хүүхэд бүрийн 20 мянган төгрөгийг танаснаар эдийн засгийн хэмнэлт болж чадна гэж засгийн газар үзэн хуулийн төсөл боловсруулсан. Тиймээс “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрт зөвхөн орлого багатай өрхүүдийг хамруулах тухай яригдаж байна. Нийт өрхийн ядуугаас дундаж гэсэн ангиллаар 421.8 мянган айлын 629.5 мянган хүүхэд байгаа юм. Энэ нь Монголын нийт хүүхдийн 60 гаруй хувь болно. Харин үлдсэн 40 орчим хувь нь дунджаас дээгүүр амьдралтай гэх шалтгаанаар хасагдах юм. Хасагдаж байгаа эдгээр хүүхдүүдэд мөнгийг нь өгөх хэрэгтэй гэж иргэд үзэж байна. Хүүхдийн мөнгөөрөө өл зогоодог иргэдээс авахуулаад сар бүрийн 20 мянган төгрөг хүүхэд бүрийн ирээдүйд чухал гэдгийг ч учирласан. Хамгийн гол нь хүүхдүүдээсээ харамласан мөнгө эдийн засгийн хэмнэлт болж чадахгүй. Эрхэм түшээд өөрсдийн хэрэглээгээ танаж чадаагүй байж хүүхдийн тэтгэмжийг багасгаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна Мөн нийгмийн даатгалтай эхчүүд нийгмийн даатгалын сангаас төрөхийн өмнөх 2 сар, төрсний дараах 2 сар буюу нийт 4 сарын хугацаанд сүүлийн 12 сард авсан дундаж цалингийн 70-100 хувьтай тэнцэх тэтгэмжийг авдаг. Энэ нь дунджаар сая гаруй төгрөг болдог, мөн дээрээс нь халамжийн сангаас жирэмсний 5 сараас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр 40 мянган төгрөг буюу 480 мянган төгрөгийг мөн өгдөг. Тэдний тэтгэмжид ч эдийн засгийн хэмнэлт оржээ. Иймээс энэхүү тэтгэмжийг олгохдоо жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн 7 сарын хугацаанд олгодог болохоор тооцсон байна. Цөөхөн хүм амтай, эмзэг, ядуу өрх, ээжүүдийн хувьд эх, хүүхдийн мөнгө амьдралд нь нэмэр болдог юм. Тиймээс дээрх таналтуудыг эсэргүүцэж байна. tv9.mn

Холбоотой мэдээ