TV8

Responsive image

БНХАУ Латин Америкт 250 сая долларын хөрөнгө оруулалт олгоно

2015-01-09 Энэ мягмар гарагт БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жинпинг удаан хугацаанд Латин Америкт 250 сая долларын хөрөнгө оруулалт олгоно хэмээн амлалт өгчээ. Карибын тэнгисын улсууд болон Латин Америкийн нэгдлийн 33 улс анх удаагаа Бээжин хотод хоёр өдрийн чуулга уулзалт хийсэн бөгөөд уулзалтын үр дүнд Латин Америкт дахин 500 сая долларын хөрөнгө өгөх магадлалтай болоод байгаа ажээ. БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жинпинг удаан хугацаанд АНУ-ын ноёрхол доор байсан Латин Америкт хоол хүнсний дутагдлаас гарахад нь дэмжлэг үзүүлэн дараагийн 10 жилийн дотор 250 сая долларын хөрөнгө оруулалт олгоно хэмээн амлалт өгчээ. АНУ болон Канад улсад хамаардаггүй Карибын тэнгисийн улсууд болон Латин Америкийн нэгдлийн 33 улс анх удаагаа Бээжинд хоёр өдрийн чуулга уулзалт хийсэн байна. Ерөнхийлөгч Си хэлэхдээ: “Энэхүү БНХАУ болон Латин Америк хоёрын хооронд хийсэн хоёр өдрийн уулзалтаар ирэх арван жилийн төсөв 500 сая доллараар нэмэгдэх төлөвтэй байна” гэжээ. Мөн тэрээр “Энэхүү уулзалт нь манай хоёр улсын хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгааг дэлхий дахинд харуулж буй хэрэг юм. Мөн манай улс Латин Америктай эрчим хүч, дэд бүтцийн асуудал, үйлдвэр хөдөө аж ахуй болон технологийн тал дээр хамтран ажиллаж байгаа” хэмээн өгүүлжээ. Бээжингийн улс төрийн ажиглагч Дэнг Юүвэн “Хятад улс Латин Америкийн байгалийн баялаг болон эдийн засгийн зах зээлийн талаар ихээхэн сонирхож байна” хэмээжээ. Мөн тэрээр “Хятад улс дэлхийн бусад улс оронд АНУ-аас илүү нөлөөтэй байхыг зорьж байгаа нь тодорхой. Гэхдээ АНУ-ын эсрэг одоогийн энэхүү бодлого үр дүнтэй эсэх нь хэлэхэд хэцүү юм” хэмээн ярьсан байна. Дэлхийд эдийн засгаараа хоёрт ордог БНХАУ Венесуэлээс газрын тос, Перу болон Чилээс зэс, Аргентина болон Бразилаас буурцгийн шош авдаг бөгөөд үүний хариу болгон эдгээр орнуудад сая сая долларын хөрөнгө оруулалт хийдэг ажээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг хоол хүнсний дутагдал, өлсгөлөн зэрэг асуудлыг шийдвэрлэхэд зориулан олгох гэж байгаа юм байна. tv9.mn

Холбоотой мэдээ