TV8

Responsive image

Япон улс Британид шумбагч онгоц авах гэрээ санал болголоо

2015-01-09 Япон улс Ази Номхон далайн бүс нутгаас гаднах улс орнуудтай цэрэг армийн худалдаа наймаа хийх сонирхолтой байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Британи улсад усан доогуур шумбагч цэргийн “Пи-1” онгоцыг худалдан авах гэрээг санал болгосон байна. Япон улсын зүгээс Британи улсад усан доогуур шумбагч байлдааны “Пи-1” онгоцыг худалдан авах гэрээг санал болгосон байна. Британи улс далайн эрэг орчмоор харуул хамгаалалттай болохын тулд энэхүү онгоцыг авах эсэхээ албан ёсоор шийдээгүй байгаа ажээ. Японы ерөнхий сайд Шинзо Абэ: “Гадаад руу экспортлох цэрэг армийн зүйлсийг багасгаснаас хойш, Японы Батлан хамгаалахын сайд зэвсэг үйлдвэрлэгчидтэй холбогдохын тулд гадаадын зах зээлийн ихээхэн сонирхож байгаа бөгөөд Австрали болон Энэтхэгт далайн нисэх онгоц зарах гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа. “Пи-1” онгоцыг Британид зарах гэрээ нь Японы хамгийн анхны Ази Номхон далайн бүс нутгаас гаднах оронтой хийсэн цэрэг армийн худалдаа наймаатай холбоотой гэрээ болох юм. Мөн манай улсын армийн бараа нийлүүлэгчид дэлхийн зах зээлд нэвтрэх нь цэрэг армийн зүйлсийн худалдан авах үнийг бууруулж, ихээхэн хүчирхэгжиж буй БНХАУ-ын цэрэг армийн эсрэг зогсох хүчийг өөр улс орнуудад олгоход ихээхэн тустай юм. Хэрэв Британи “Пи-1” онгоцыг худалдаж авахгүй байсан ч энэхүү онгоц нь бусад орнуудын хувьд жинхэнэ өрсөлдөгч болж чадахуйц хүчин чадалтай учраас ихээхэн ашиг олж чадна гэж үзэж байгаа” хэмээжээ. “Бид цэрэг армийн багаж хэрэгслийг зарахын тулд олон төрлийн сонголттой байх тал дээр анхаарлаа хандуулж байгаа” хэмээн Японы Батлан хамгаалахын сайдын хэвлэлийн төлөөлөгч Хирофуми Такида мэдэгджээ. Британийн Батлан хамгаалахын сайд хэлэхдээ: “Далайн эргийн хяналт шалгалтын шумбагч болон агаарын онгоцоор хийх шийдэлд хүрсэн” хэмээн өгүүлсэн байна. Мөн үүнээс гадна Австрали болон Энэтхэгтэй далайн нисэх онгоц зарах гэрээ хийх ажээ. tv9.mn

Холбоотой мэдээ