TV8

Responsive image

Зааны ясан эрэг болон “Манчестэр Сити” клубын ноён нуруу Яаяа Түре 2014 оны хар тивийн шилдэг боллоо

2015-01-09 Яаяа Түре Африк тивийн шилдэг хөлбөмбөгчнөөр 4 дэх удаагаа тодорлоо. Энэ жил 31 настай Зааны Ясан эргийн шигшээ болон Английн “Манчестэр Сити” клубын төвийн хагас хамгаалагч Яаяа Түре 2014 оны Африкийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг хүртсэн байна. Тэрээр 2011 оноос хойш 4 жил дараалан хар тивийн шилдэг болж түүхэн рекордыг Камеруны шигшээн амьд домог Самүэл Этотой хамт эзэмших боллоо. 2014 оны Африкийн шилдэг хөлбөмбөгчин хэмээх эрхэм алдрын төлөө түүнтэй Габон улсын шигшээ болон Германы “Боруссиа Дортмунд” клубын довтлогч Пер Эмэрик Абименг, Нигерийн шигшээ болон Францын “Лиль” багийн хаалгач Винцент Энеама нар өрсөлдсөн юм. Хар тивийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг 1970 оноос хойш олгож эхэлсэн бөгөөд Камерун улсаас 6 хөлбөмбөгчин 11 удаа шилдэг болж байсан нь хамгийн олон удаа болоод байна. Харин Зааны Ясан эрэг улсаас 2 хөлбөмбөгчин 6 удаа шилдэг болоод байна. Мөн Африк тивийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг Францын “Олимпик Марсель” клубт тоглодог тоглогчид 4 удаа хүртэж байсан бол Английн “Манчестэр Сити” клубт тоглодог тоглогч 4 удаа хүртлээ. 2014 оны Африкийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн Яаяа Түрегийн хувьд өнгөрсөн жилд Английн “Премьер лиг”, Английн цомын тэмцээн, Английн хөлбөмбөгийн холбооны “Бамбай цом” зэрэгт “Манчестэр Сити” клубыг түрүүлэхэд гол үүргийг гүйцэтгэж байсан юм. Мөн “Манчестэр Сити” клубын 2014 оны шилдэг тамирчин, Европийн спорт мэдээллийн компаниудын шилдэг тамирчнаас тус тус тодорсон. Одоогоор Яаяа Түрегийн хүчин зүтгэдэг “Манчестэр Сити” клуб Английн хөлбөмбөгийн дээд лиг “Премьер лиг”-т “Челси Лондон” клубтэй адил оноотой тэргүүлж, 2014-2015 оны “Аваргуудын лиг”-ийн хүрээнд шилдэг 16 багийн тоонд багтаад байгаа юм. Мөн тун удахгүй энэ 2 сард эхлэх Африкийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багаа ахлан оролцох болно. tv9.mn

Холбоотой мэдээ