TV8

Responsive image

2015 оны “Дакар Ралли”-гийн 5 дахь гараанд манай тамирчин Д.Болдбаатар 56 дугаар байрт хурдаллаа

2015-01-09 Шинэ он 2015 оны эхээр эхэлсэн Авто спортын хамгийн шилдэг уралдаан гэх алдарт “Дакар Ралли”-гийн 5 дахь гараа өчигдөр тун амжилттай болж өнгөрлөө. 2015 оны “Дакар Ралли”-гийн 5 дахь гараа Чили улсын Копиапо хотоос Антофагаста хот хүртэл 697 км замыг туулан уралдсан юм. Тав дахь гараанаас эхлэн Өмнөд Америк тивд уралдаж буй “Дакар Ралли” уралдаан Аргентин улсыг орхиж Чили улс руу шилжээд байгаа билээ. Тав дахь гарааны мотоциклийн төрөлд 2014 оны “Дакар Ралли”-гийн ялагч “Ред Бүлл” багийн 38 настай Испани тамирчин Марк Кома 4 цаг, 38 мин, 16 секундын амжилтаар тэргүүлсэн байна. Марк Комагийн хувьд нээлтийн гараанд 3-р байр, 3 дахь гараанд 2-р байр, 4 дэх гараанд 2-р байрыг тус тус эзлээд байсан юм. Тав дахь гарааны мотоциклийн төрөлд 2-р байранд Марк Комагийн нутагт нэгт тамирчин “HRC” багийн Жоан Барреда 4 цаг 40 мин 32 секундын амжилтаар орж ирсэн. Барредагийн хувьд 2 болон 4 дэх гараанд түрүүлж 3 дахь гараанд 3-аар орж ирээд байгаа юм. Энэ жилийн “Дакар Ралли”-гийн мотоциклийн төрөлд Испанийн эдгээр 2 тамирчны дунд гол өрсөлдөөн гарах нь тодорхой болоод байна. Тав дахь гарааны дөрвөн дугуйтын төрөлд “Соник” багийн Польш тамирчин Рафал Соник 5 цаг 47 мин 46 секундын амжилтаар түрүүллээ. Рафал Соник үүний өмнөх 4 дэх гараанд түрүүлж байсан бол нээлтийн гараанд аман хүзүү, 3 дахь гараанд 3-р байрт ороод байсан юм. Дөрвөн дугуйтын 5 дахь гараанд 2-р байраар 2014 оны “Дакар Ралли”-гийн ялагч “Тамаругал XC” багийн Чили тамирчин Игнасио Касале 5 цаг,58 мин, 37-аар орж ирсэн байна. Харин 5 дахь гарааны суудлын авто машины төрөлд 1 цаг 19 мин 18 секундын амжилтаар “Мини” маркын машинаар уралдсан ОХУ-ын тамирчид болох Владимр Василев, Констатин Жилцов нар түрүүлсэн байна. Хүнд даацын ачааны авто машины төрөлд 4 цаг 34 мин 55 секундын амжилтаар ОХУ-ын Эдуард Николев тэргүүтэй “Камаз Мастерс” баг түрүүллээ. Николевын “Камаз” баг өмнөх 2 болон 4 дэх гараанд түрүүлээд байсан билээ. Харин манай Монгол улсаас мотоциклийн төрөлд оролцож байгаа ОУХМ Д.Болдбаатар 131 мотоциклчноос 56-р байрт орсон байна. Түүний хувьд өдөр ирэх тусам амжилт нь ахиж байгаа нь элэг нэгт бидний хувьд таатай мэдээ юм. Харин Ч.Анарын хувьд 5 дахь гараанд 124-р байрт оржээ. Өнөөдөр 2015 оны “Дакар Ралли”-гийн 5 дахь гараа Чилийн Антофагаста хотоос Икүйке хот хүртэл нийтдээ 688 км замыг туулан уралдах болно. tv9.mn

Холбоотой мэдээ