TV8

Responsive image

Ширээний теннисний лигийн тэмцээн эхэллээ

2015-01-12 Монголын ширээний теннисны холбооны лигийн 9 дэх удаагийн тэмцээн эхэллээ. “Оч” теннисний клубт ширээний теннисний лигийн тэмцээн өрсөлдөөн ихтэйгээр эхэллээ. Тэмцээнд үе үеийн шилдэг тамирчдаас гадна, шинэ залуу үеийн төлөөлөл оролцож байна.Тэмцээний сугалаа болж эхний тоглолтууд явагдлаа. Эдгээр тамирчдаас эрэгтэй 16, эмэгтэй 6 тамирчин шалгарч лигийн тамирчидтай тоглож аваргуудаа тодруулна. Лигийн тэмцээний хэсгийн сугалаа явагдаж тоглолт эхэлсэн бол, “Оч” теннисний клубт шилдэг тамирчдын бооцоот тэмцээн эхэллээ. Тус тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохиогддог шилдэг тамирчдыг шалгаруулах гол тэмцээнүүдийн нэг билээ. tv9.mn

Холбоотой мэдээ