TV8

Responsive image

Бэртлийн улмаас гавьяат тамирчид өнжиж байна

2015-01-12 Монголын жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ.Тэмцээнд хот, хөдөөгийн 21 байгууллагын 296 тамирчин өрсөлдөж байна. Энэ жил бэртлийн улмаас хэд хэдэн жүдочид улсын аваргын тэмцээнийг өнжиж байгаа. Эрэгтэйчүүдээс МУ-ын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, МУГТ Ганбатын Болдбаатар, эмэгтэйчүүдээс МУГТ Мөнхбатын Уранцэцэг нар харамсалтай нь тэмцээнд оролцсонгүй. Монголын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн УАШТ өрсөлдөөнтэй болж байна. Тэмцээнд эрэгтэй 3, эмэгтэй 4 жингийн ангилалд аваргуудаа тодрууллаа. Мөн энэ жил хөдөө орон нутгийн тамирчид цөөн оролцсон нь чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнтэй давхсан учраас гэж тайлбарлах цөөнгүй хүмүүс байгаа бол нөгөө талаар зардал мөнгөний асуудлаас шалтгаалан ойрын 4 аймгаас тамирчид ирсэн байгааг шүүгчид хэлж байлаа. Мөн энэ удаагийн хариуцлагатай улсын аварга шалгаруулах тэмцээнд МУ-ын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Түвшинбаяр, Уранцэцэг, Болдбаатар нар бэртлийн улмаас оролцохгүй өнжиж байгааг дуулгалаа. Энэ удаагийн улсын аварга нь олимпийн өмнөх жил болж байгаараа онцлогтой байна. Мөн тэмцээнд түрүүлсэн тамирчид Казакстаны ДАШТ, ААШТ-нд оролцох эрхтэй болж байна. Тэмцээн үлдсэн жингийн барилдаанаар үргэлжилж аваргуудаа тодруулна. Энэ жил залуу тамирчид улсын аваргын тэмцээнд их орж байгаа нь өрсөлдөөнийг улам хурцлаж байлаа. tv9.mn

Холбоотой мэдээ