TV8

Responsive image

“Үндсэн хууль”-д өөрчлөлт оруулах эсэхийг Бүх ард түмний санал асуулгаар шийдүүлнэ

2015-01-12 Улс төрчид ялангуяа сонгуулийн жил дөхөхтэй зэрэгцээд Монгол улсын “Үндсэн хууль”-нд өөрчлөлт оруулах асуудлыг дэвшүүлэн тавьдаг. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл өөрчлөлт хийсэн зүйл байдаггүй. Тэгвэл эцэг хуулинд хэн дуртай нь гараа хүрээд байдаг зүйл биш. Гагцхүү гар хүрэх эсэхийг бүх ард түмэн шийдэх ёстой гэлээ. Өөрөөр хэлбэл эцэг хуулинд гар хүрэх эсэхийг дурын улс төрчийн хийх ёстой ажил биш зөвхөн ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэдэг байр суурийг “Үндсэн хууль”-ийн эрх зүйч онцлож байна. Манай улсын хувьд бүх нийтийн санал асуулгыг 1945 онд явуулж байсан. Гэхдээ тусгаар улс мөн эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад “Үндсэн хууль”-нд гар хүрэх буюу өөрчлөлт явуулах эсэх асуудлыг ард нийтээрээ хэлэлцье гэдэг санаачлагыг гаргаж байгаа нь энэ юм байна. Монгол улсын шинэ “Үндсэн хууль” 1992 онд батлагдан гарсан байдаг, түүнээс хойш 1999 болон 2000 онуудад нэр бүхий өөрчлөлтийг хийж байсан. Гэхдээ дээрх өөрчлөлтүүд нь буюу 1999 онд хийгдсэн өөрчлөлтийг “Үндсэн хууль”-ийг дордуулсан долоон өөрчлөлт гэгддэг. Иймээс улс төрч нэрээр төрийн эрхэнд гарсан цөөн хүмүүсээр өөрчлөлт хийлгэх нь зохимжгүй. Гагцхүү ард түмний бүх нийтийн санал асуулгаар чухам ямар өөрчлөлтийг хийх хэрэгтэй байгааг сонсох нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Тэд санал асуулга явуулах эсэх судалгааг өнөөдрөөс эхлэн эх орон даяар явуулах юм байна. tv9.mn

Холбоотой мэдээ