TV8

Responsive image

Ард түмэн 2016 оны сонгуульд МАНАН дэмжихгүй

2015-01-12 Нийгэмд улс төрийн намын нэр хүнд уначихсан. Хоосон намчирхал иргэдийг хоолонд залгахгүй. 2015 он гарснаар 2016 оны сонгуулийн салхи сэвэлзэж зарим УИХ-ын гишүүд сонгуулийн сурталчилгааний ажлын бэлтгэлд орсон гэх мэдээлэл байна. Тэгвэл улс төрийн намуудын нэр хүнд ард түмний дунд унаж иргэд намчирхлаас илүү хувь хүнийг дэмжих сонирхолтой байгааг зарим судалгааны байгууллагаас гаргажээ. Сонгуулийн насны иргэдийн улс төрийн намд итгэх итгэл 50-70 хувь хүртэл алдагдсан нь парламентад суудалтай улс төрийн намууд нэг хөнжилд орж сөрөг хүчингүй болсон. Дээр нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд төрийн ажлаас илүү нам фракцаараа албан тушаал, сандал ширээний төлөө ард түмнээ мартан тэмцэлдсэнээс бодлогогүй төр, эдийн засгийн хямралыг бий болгож, эцэстээ төсөв хэмнэх нэрээр ард түмний бүсийг чангалж байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Энэ бүхнээс үүдэлтэй улс төрийн намуудын нэр хүнд унаж тэр дундаа МАН АН хоёр дангаараа ч тэр гар барилцаад ч тэр улс орон хөгжихгүй учир ирэх сонгуульд МАНАН-гаас татгалзах дүр зураг судалгаанаас харагдаж байгаа юм. Нам дагасан хүн тансаг амьдралд хүрч чаддаг, нам байгуулснаар төрд гарч эрх мэдэлд хүрээд эргээд ард түмнээ мартчихдаг муу жишгийг өнөөгийн төрд үүрлэсэн 100 гаруй хүн ардчиллын 25 жилийн түүхэнд бий болгожээ. Энэ бүхнээс болж жирийн ард түмэн намд итгэх итгэлээ алдаж арга мухардаж сууна. Асуудлын гол нь УИХ-ын сонгууль болохоор МАН АН гэсэн хоёр намын халамжийн бодлого сонгуулийн тансаг амлалтанд иргэд хууртчихдаг ядруухан байдал Монгол улс сайн засаглалтай бололцоог хааж байгааг судлаачид тодотголоо.

Холбоотой мэдээ