TV8

Responsive image

“Волксваген”-ы борлуулалт 2.7 хувиар өсчээ

2015-01-12 Германы “Волксваген” группын борлуулалт энэ 12-р сард 2.7 хувиар нэмэгдсэн байна. Компанийн зүгээс 2007 онд төлөвлөж байснаасаа 4.2 хувиар буюу 10,14 сая авто машин үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүлээлгэн өгсөн байна. Энэ ням гарагт Германы “Волксваген” группын мэдэгдсэнээр “Волксваген”-ы олон төрлийн брэндийн бүтээгдэхүүний Хятад болон Европын борлуулалт АНУ болон Латин Америкт борлуулдаг бүтээгдэхүүнээс илүү хурдацтайгаар өссөн бөгөөд 881 мянган тэрэг заран борлуулалт нь 2.7 хувиар нэмэгдсэн ажээ. Дээд зэрэглэлийн “Ауди” болон спорт загварын машин үйлдвэрлэгч “Порше” брэндүүд багтдаг “Волксваген” 2007 онд төлөвлөж байснаасаа 4.2 хувиар буюу 10,14 сая авто машин үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүлээлгэн өгсөн байна. Эдгээрт зорчигч тээврийн машин, спорт хэрэглээний тээврийн хэрэгсэл, сурталчилгааны ачааны машин, хүнд даацын ачааны тэрэг багтсан байна. Борлуулалтын ашиг орлогын 12 болон 5.1 хувь нь БНХАУ болон Европоос ирж ирсэн бөгөөд АНУ болон Латин Америкын заах зээлд борлуулалт 2 болон 20 хувийн бууралттай байна хэмээн “Волксваген”-ы зүгээс мэдэгдсэн байна. Европын хамгийн том автомашин үйлдвэрлэг “Женерел моторс” групп дэлхийд автомашины үйлдвэрлэлээрээ хоёрт ордог “Тоёото”-д өөрийн байр сууриа алдаад байгаа юм. Машин үйлдвэрлэгчийн зүгээс борлуулалтын ихэнх хэсгийг эзэлдэг зорчигч тээврийн машины салбараас 2017 он гэхэд 5 мянган еврог танах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд АНУ болон Бразилын зах зээлд илүү хүч түрэн орохоор төлөвлөж байгаа ажээ. tv9.mn

Холбоотой мэдээ