TV8

Responsive image

Жүдогийн аваргууд тодорлоо

2015-01-12 Монголын топ спорт болох жүдо, чөлөөт бөхийн УАШТ-нүүд өнгөрсөн 7 хоногт зэрэг болж өндөрлөлөө. Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2 өдөр болсон бол Чөлөөт бөхийн улсын аварга 3 өдөр үргэлжилж аваргуудаа тодрууллаа. Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд өрсөлдөөн ихтэй болж аваргуудаа тодрууллаа. Энэ жил Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хөдөө орон нутгаас өсвөрийн шилдэг залуу тамирчид хүрэлцэн ирсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байлаа. Ингээд энэ жилийн улсын аваргуудыг танилцуулвал 60 кг-ийн жинд “Женко” клубын тамирчин Хэрлэн, -66 кг ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Д. Төмөрхүлэг, 73 кг “Женко” клубын тамирчин Одбаяр ,81 кг-ийн жинд “Хангарьд” спорт клубын тамирчин Ууганбаатар, 90 кг-ийн жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Цогтгэрэл, -100 кг-ийн жинд “Женко” клубын тамирчин Ариун-Эрдэнэ, +100 кг “Женко” клубын тамирчин Тэмүүлэн, эмэгтэй -48 кг жинд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин Гэрэлмаа, -52 кг ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин Бундмаа, -57 кг Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин Сумьяа, -63 кг “Хүч” спорт хорооны тамирчин Цэрэннадмид, -70 кг “Женко” клубын тамирчин Наранжаргал, 78 кг жинд Ховд аймгийн тамирчин Батцэцэг нар тэргүүлж оны эхний тэмцээндээ ялалт байгууллаа. Ингэснээр тамирчид Казакстаны ДАШТ, ААШТ-нд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байна. Энэ жилийн улсын аваргад бэртлийн улмаас МУ-ын хөдөлмөрийн баатар ГТ Түвшинбаяр, МУГТ Уранцэцэг Болдбаатар нар оролцсонгүй. Харин МУ-ын хөдөлмөрийн баатар ГТ Цагаанбаатар, Ням-Очир нь барилдааныг хийсэн ч тодорхой амжилтыг үзүүлж чадсангүй. tv9.mn

Холбоотой мэдээ