TV8

Responsive image

Олон улсын стандартад нийцсэн хоккейн талбайтай боллоо

2015-01-12 Өнгөрсөн амралтын өдөр “SB arena”-гийн нээлт Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд боллоо. Энэ хоккейн талбай нь олон улсын стандартын шаардлагыг хангасан олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах боломжтой бөгөөд хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн байна. “SB аrena” буюу Сүхбаатар аймгийн төвд баригдсан энэ талбай бол Монгол улсын хэмжээнд байгаа 2 дахь стандарт талбай бөгөөд өмнө нь Чингисийн талбайд өнгөрөгч 2014 оны 12-р сард ашиглалтанд орсон талбай мөн стандартынх байсан юмаа. Нээлтийн арга хэмжээнд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, хоккейн холбооны дэд ерөнхийлөгч Б. Жавхлан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумийн засаг дарга М. Идэрбат, “Хас” банкны үйл ажиллагаа эрхэлсэн захирал, “Хасын хүлгүүд” багийн дарга Ч.Мөнхбаяр, Монголын Хоккейн холбооны нарийн бичгийн дарга М. Отгонбаяр нарын эрхмүүд цэнгэлдэхийн нээлтийн арга хэмжээнд оролцсон билээ. Талбайн нээлтэнд зориулж Монголын хоккейн холбооны топ 2 баг болох “Хас” банкны “Отгон од” клубийн “Хасын хүлгүүд””, Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд” багууд нөхөрсөг тоглолт хийлээ. Тоглолт 3:3 харьцаатай тэнцээгээр өндөрлөж, “Хасын хүлгүүд” багаас ОУХМ Тамир, СМ Батболд, залуу тамирчин Эрдэнэ нар гоолдсон бол “Хангарьд” багаас ОУХМ багийн ахлагч Мишигсүрэн, ОУХМ Батзаяа, СМ Цэрэнбалжир нар гоол оруулжээ. “Отгон од” клубын “Хасын хүлэгүүд”, Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” багуудын дараагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт баг, “Хасын хүлэгүүд”-тэй үзүүлэх тоглолт хийж 3:2-оор Баруун-Урт баг хожил байгууллаа. Дашрамд сонирхуулахад 1-р сарын 14-нд Монголын хоккей холбооны лигийн 2-р тойрог Дархан-Уул аймгийн Шарын гол суманд эхэлнэ. tv9.mn

Холбоотой мэдээ