TV8

Responsive image

Өрийн таазыг 70 хувьд хүргэхийг дэмжихгүй

2015-01-12 2015 оны төсвийн орлогын гүйцэтгэл 1 их наяд төгрөгөөр буурна. “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл”, мөн “2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хууль”-д өөрчлөлт оруулах эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм. Монгол улсад хөрөнгө оруулалт буурсан, орлогын эх үүсвэр хангалтгүй байгаа энэ жилийн хувьд улсын төсвийн орлогын гүйцэтгэл нэг их наяд төгрөгөөр буурах хандлагатай байна. Харин өрийн хэмжээг нэмэх асуудлыг УИХ-ын чуулганаар дэмжээгүй байна. 2015 онд ч эдийн засгийн нөхцөл байдал өнгөрсөн оныхоос сайжрах төлөв байдал ажиглагдахгүй байгаа тул 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, одоо батлагдсан хэмжээг бууруулах шаардлагатай байгаа нь "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл”, “2016-2017 оны Төсвийн төсөөллийн тухай хууль”-д өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгож байгааг хууль санаачлагчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, 2015, 2016, 2017 онуудад Монгол улсын эдийн засаг өсөлттэй байх эсэх нь төсвийн тогтвортой байдлыг хэрхэн хангахаас шууд шалтгаална. Харин хуулийн өөрчлөлтөд зааснаар улсын өрийн хэмжээг 70 хувьд хүргэх, гадаадаас авах зээлийг нэмэгдүүлж байж эдийн засгийн эргэлтээ босгоно гэж засгийн газар үзсэн. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байна. Мөн “Чингис” бондын хөрөнгөөс л гэхэд 700 тэрбум төгрөг үлдсэн. Гэхдээ энэ мөнгийг хэрхэн зарцуулахаа баталсан учраас өөр зүйлд ашиглах боломжгүй гэж байна. Харин төрийн албан хаагчдын цалинг төсвийн 10 хувь буюу 600 тэрбум төгрөгөөр нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа ч улс мөнгөгүй болсон учраас ирэх жилүүдэд бүсээ чангалахаас өөр гарцгүйг хэллээ. Нэг үгээр ард иргэд бүсээ чангалж, одоо авч байгаа цалингаа ахиулах тухай бодоод ч хэрэггүй. Дээр нь ажилгүй болох эрсдэл өндөр байгаа учраас хаа хаанаа таналт хийхээс өөр нөхцөлгүй хүнд байдал хүлээж байна. Ийнхүү “Төсвийн тогтворгүй байдлын тухай хууль”-д өөрчлөлт оруулахыг дэмжээгүй юм. Харин нийслэлийн иргэдээс авах таван төрлийн татварын нэг болох бүх төрлийн үйлчилгээнд нэг хувийн татвар суулгах эсэх, мөн одонтой эхчүүдийн мөнгөнөөс 7 тэрбумыг танах, хүүхдийн мөнгөнөөс 20 тэрбум төгрөгийг танах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. tv9.mn

Холбоотой мэдээ