TV8

Responsive image

Дархан-Уул аймаг дахь газар өмчлөл 35 хувиар өсчээ

2015-01-12 Дархан-Уул аймагт иргэдийн газар өмчлөлт удааширсан шалтгаан нь, хорооллуудын цахилгаан, дулаан, цэвэр усны хангамжийг хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэлгүй удсантай холбоотой. Тэгвэл энэ оноос орон сууцны хорооллуудыг шинээр барьж, иргэдэд өмчлүүлэх газрын хүрээг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулна гэдгийг аймгийн удирдлагаас мэдэгдлээ. ”Инфо” мэдээллийн сүлжээ Дархан-Уул аймгаас сэтгүүлж Рагчаасүрэн мэдээлж байна. Дархан-Уул аймаг дахь Дархан-Уул аймгийн Газар, хот байгуулалтын албанаас өнгөрсөн онд эхлүүлсэн “Нээлттэй газрын харилцаа”-г төлөвшүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд иргэдийн саналыг авч тусгажээ. Холбогдох хуулийн хүрээнд 2014 оноос газар зохион байгуулалтын хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу, газар олголтыг илүү нээлттэй зарчмаар хүргэсний үр дүнд иргэдийн газар өмчлөлт урьд оныхоос 35 хувиар өссөн байна. Хорооллуудын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсний ачаар зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлсэн газрын хэмжээ 30 хувиар нэмэгджээ. Мөн газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгууллаа. Газар өмчлөлт удаан байгаагийн өөр нэг шалтгаан нь, иргэд өөрсдөө хойрго хандсанаас болжээ. Зарим иргэд өмчилж авсан газар дээрээ юу ч хийлгүй, ядаж хашаа ч хатгалгүй байсаар хуулийн хугацаа нь хэтрээд хураалгах тохиолдол гарчээ. Зураг төсвийг нь гаргаад, иргэнд өмчлөх газрынх нь байршлыг тов тодорхой зааж өгсөөр байхад дур мэдэн таарсан газраа хашаа хатгадаг зөрчлийг ч цаашид таслан зогсооно гэдгээ мэдэгдлээ. tv9.mn

Холбоотой мэдээ