TV8

Responsive image

АНУ-ын иргэншилтэй Солонгос эмэгтэй эх орноосоо хөөгдсөн байна

2015-01-13 Өмнөд Солонгосын иргэн байсан одоо АНУ-ын иргэншилтэй өдгөө 54 настай Шин Ин Ми Хойд Солонгос улсыг магтаж, сайшаасны төлөө эх орондоо 5 жил орох эрхгүй болсон байна. Өмнөд Солонгос улсын Үндсэн хуульд Хойд Солонгос улсын тухай зарим заалтууд байдаг. Тэгвэл тэрхүү заалтаас иргэн Шин Ин Ми зөрчин Хойд Солонгос улсын сайн талыг нутаг нэгтнүүддээ ярьсан учраас эх орноосоо хөөгдөж байна. Тэрээр одоо АНУ-д байгаа бөгөөд АНУ-ын зүгээс иргэншил олгосон билээ. Хойд Солонгосын талаар эерэг сэтгэгдлээ илэрхийлсэн Өмнөд Солонгос гаралтай Америкийн иргэнийг Өмнөд Солонгос эх орноосоо хөөсөн нь шүүмжлэл дагуулсан. Америкийн иргэн Шин Ин Ми Умардын талаар эерэг сэтгэгдлээ илэрхийлсэн нь Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн бололтой. Өмнөд Солонгосын “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль”-нд Пхеньянийг магтаж, сайшаахыг хориглосон байдаг аж. Энэ талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хе мэдэгдэл хийлээ. Ерөнхийлөгч энэ талаар “Манай улс Хойд Солонгостой дайны байдалтай оршдог тул Пхеньяний эсрэг хууль хэрэгтэй байсан” хэмээжээ. Шин Ин Ми нь Хойд Солонгост хийсэн аяллын эерэг сэтгэгдлээ олон нийтийн сүлжээ сайт болон иргэдийн дунд түгээснээс өнгөрсөн бямба гаригт Сөүлээс хөөгдсөн юм. Түүнийг Лос-Анжелос хотод газардсаны дараа Өмнөд Солонгост буцаж ирэхийг нь таван жилийн хугацаатай хориглосон байна. tv9.mn

Холбоотой мэдээ