TV8

Responsive image

БНХАУ-ын хоёр иргэнийг хөнөөж 210 сая төгрөгийг нь авчээ

2015-01-13 БНХАУ-ын хоёр иргэний амь насыг хөнөөж 210 сая төгрөгийг нь авсан ноцтой хэрэг гарчээ. Хэргийн мөрөөр цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж энэ хэрэгт холбогдуулан 26 настай 4 хүнийг сэжигтнээр татаж цагдан хорих 461-р ангид саатуулаад байна. Тодруулбал, энэ сарын 11-ний 23.40 цагийн орчимд Баянгол дүүргийн 2-р хороонд амиа алдсан хоёр хүний цогцос байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад тус хорооны орон сууцанд гадны нөлөөтэй хоёр иргэн амиа алдсан байдалтайгаар олдсон байна. Мөрдөн байцаалтын явцад хохирогчдын гэрээс 210 орчим сая төгрөг буюу их хэмжээний мөнгө алдагдсан болох нь тогтоогджээ. Дээрх хэргийг Баянгол дүүргийн 4-р хороонд оршин суугч 26 настай Г гэгч үйлдсэн буюу 3 иргэнтэй нийлж бүлэглэн энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй учир сэжигтнээр татаж хорих 461-р ангид саатуулснаар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Саатуулагдсан 26 настай Г-ийн тухайд эхний мэдүүлгээрээ хэрэг хийснээ хүлээгээд байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. tv9.mn

Холбоотой мэдээ