TV8

Responsive image

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон зэвсэгт хүчний зарим ангийн үйл ажиллагаатай танилцлаа

2015-01-13 Батлан хамгаалахын сайд Ц. Цолмон зэвсэгт хүчний зарим ангиудын үйл ажиллагаатай энэ амралтын өдрүүдэд танилцлаа. Ц.Цолмон сайдын шинэ оны анхны томилолт нь улсын ууган бригадын нэг 016-р ангиас эхэллээ Төв аймаг дахь Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016-р бригад 1923 онд байгуулагдаж эгнээнээсээ 10 баатар төрүүлсэн өнөөдөр 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэдэг 016-р бригадын хувьд нэгэн үеэ бодвол зэр зэвсгийн хангалт шинэчлэлт сайжирсан учир офицер, ахлагч нар олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож монгол цэрэг дэлхийд үнэлэгдэх суурийг бэхжүүлж байгааг алба хаагчид онцоллоо. Улсын ууган бригадын нэг 016-р бригадад тулгамдаж байгаа асуудлын хувьд байрлаж байгаа байрнуудад их засвар хийх шаардлагатай зундаа бороо олгойлж, өвөлдөө жавар тачигнан орж ирэх дээврээ хамгийн түрүүнд засах шаардлагатайг уламжилсан. Дээврийг засахад 60 гаруй сая төгрөг хэрэгтэй юм. Өөр нэг хүндрэлтэй асуудал нь ангийн офицер, ахлагч, ажилтнуудын амьдрах байр. Тус ангийн алба хаагчдын дийлэнх нь түрээсийн байранд амьдардаг мөн нийслэл хотоос 43 км газраас ирдэг ажилчдын автобус нь хүрэлцдэггүй гэдгийг бригадын захирагч нь мэдээллээ. 016-р бригадын алба хаагчдын олонх нь түрээсийн байранд амьдарч байгаа учир Төв аймгийн Засаг даргын тамгын газартай хамтарч орон сууц барихад хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэхийг энэ үеэр тавьсан бол аймгийн Засаг дарга нь: “1000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд 300 айлын орон сууцыг батлан хамгаалах салбарынханд зориулж болно гэдгээ мэдэгджээ. Тэгвэл тус ангид ажилласан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон газрыг нь шийдээд өгчихье” гэсэн таатай мэдээг дуулгаж ажилчдын нийгмийн асуудал шийдэгдэх эхний шат тавигдсан байна. tv9.mn

Холбоотой мэдээ