TV8

Responsive image

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг Хятад улс тэмдэглэхээр бэлтгэж байна

2015-01-13 Монгол улс Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх ёстой. 2015 онд Монголын их хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой тохиох юм. Гэтэл Монголын төр, эдийн засгийн хямралтай гэх шалтгаанаар Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэхгүй гэсэн яриа гарах болсонд эрдэмтэн судлаачид шүүмжлэлтэй хандаж мэдээлэл хийлээ. Монгол улсын түүхэнд төдийгүй дэлхий дахинд нэрээ мөнхөлсөн хаадын нэг бол Чингис хааны голомт сахисан отгон хүү Тулуйн хоёрдугаар хүү Хубилай сэцэн хаан юм. Хубилай сэцэн хаан Их Монгол улсын түүхийг бататган бэхжүүлж монгол орны нутаг дэвсгэрийг урьд өмнө нь байгаагүйгээр өргөтгөн тэлж байсан түүхтэй. Мөн монголчуудыг хятад соёлд уусах аюулаас сэргийлж чадсан монголыг монголоор нь авч үлдсэн түүний гавьяаг хэмжих аргагүй гэж эрдэмтэн, судлаачид тодотголоо. Гэтэл монголын төр Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг хямрал нэрээр тэмдэглэхгүй байхаар яриа гарсан байна. Гэтэл Монголын хааны 800 жилийн ойг БНХАУ өөрийн хаан мэтээр дэлхийн дахинд ойлгуулж тэмдэглэхээр болж сэцэн хааны тухай олон ангит кино хүртэл хийж эхэлжээ. Дэлхийн талыг эзэлж явсан талын баатруудын удамт Монголчууд эх түүх өвөг дээдсээрээ бахархах хойч үе дэлхий дахинд сурталчлах тал дээр өнгөрсөнд төрийн бодлогогүй явж иржээ. Гэтэл мөнгө төсөвлөлгүй хөгжил буурай орны түүхийг гадны хөрөнгөтэй улсууд өөрийн түүх мэтээр ойлгуулж монголын түүх баллагдах эрсдэл ойрхон байгааг судлаачид ярьж байна. Тиймээс Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Хубилай сэцэний суу алдрыг монголын ард түмэн төдийгүй дэлхий дахинд сурталчлан таниулж сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг улс орон даяар ёслон тэмдэглэх зарлиг гаргахыг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан Монгол улсын шинжлэх ухааны академиас уриалж байгаа нь энэ юм. tv9.mn

Холбоотой мэдээ